БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Шинэ парламент гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна

Г.Оюунтуяа
2025/08/01

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.30) Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Рэймөнд Ганьетай албан ёсны уулзалт хийлээ.

Монгол, Канадын "Иж бүрэн түншлэл"-ийн харилцаа, хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжиж, идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр 126 гишүүнтэй парламент эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг нь сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр олон чухал хуулийн төсөл санаачилж буйг дурдахын зэрэгцээ хуулийн тоонд бус иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд оруулж буй хувь нэмрээр нь ажлын үр дүнгээ үнэлэх зарчимд шилжиж байгааг онцоллоо.

Түүнчлэн, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарсны үр дүнд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр 32 эмэгтэй гишүүн сонгогдож, холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулснаар УИХ олон намын төлөөлөлтэй болж чадсаныг тодотгов.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга хатагтай Рэймөнд Ганьегийн зүгээс Монгол Улсын парламентад  сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж чадсанаар салбар бүрийн залуучуудын төлөөллөөр парламент бүрэлдэхүүнээ шинэчилж, жендэрийн тэгш байдлыг хангахад дэвшилт гаргасныг тэмдэглэлээ.

Талууд уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын чиглэлээр ярилцаж, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжих боломжтой хэмээн санал нэгдэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2026/07/24
ОБЕГ: ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ ЗОГСООЖ, БҮРЭН УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/07/24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын хуралд оролцлоо 2026/07/24
Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 2026/07/24
Н.Номтойбаяр: Хүй долоон худагт шинээр байгуулах цогцолборын шавыг 9-р сард тавина 2026/07/23
АЗИЙН ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН Х ДУГААР ХУРАЛ БОЛЖ БАЙНА 2026/07/23
Төрийн өмчийн орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаар санал солилцлоо 2026/07/23
Долдугаар сарыг дуустал болох наадмын ХУВААРЬ 2026/07/23
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа 2026/07/23
ТӨВ АЙМГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 80 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/07/23
Өнөөдрөөс ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална 2026/07/23
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана 2026/07/22
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/07/22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 2026/07/22
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2026/07/22
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2026/07/22
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2026/07/22
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 2026/07/21
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 2026/07/21