БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийтийн эзэмшлийн зам, талбайг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгуулж байна

Г.Оюунтуяа
2025/07/31

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны “Хатан туул” хотхон, “Дрийм ланд” хотхонууд нь эдэлбэр газраа дур мэдэн хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй хашаа барьсан зөрчлийг арилгуулж байна.

Тодруулбал, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас 7 дугаар сарын 27-нд газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгсөн. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхан тус байршилд ажиллаж, хотхоны сууц өмчлөгчдийн холбооны дарга, зарим оршин суугчдын төлөөлөлтэй уулзав.

Энэ талаар нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Энэ онд хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн зөрчил арилгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.  Хатан туул, Дрийм ланд хотхонуудад шалгалт хийхэд зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд эдэлбэр газраа 10 метр хэтрүүлэн хашаалж, явган замыг нарийсгасан зөрчил илэрсэн. Тухайн зөрчилд хугацаатай үүрэг даалгавар өгч, хашааг татуулан явган замыг 2 метр хүртэл нэмж өргөсгөх, нийтийн эзэмшлийн талбайн нөхөн сэргээлтийг хийлгэхээр ажиллаж байна” гэлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОУАӨЯ-ны саналын дагуу Тэнгис-Шишгэдийн хамгаалалтын бүс дэх ашиглалтын лицензийг цуцаллаа 53 минутын өмнө
Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ 1 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна 2 цагийн өмнө
Хувийн сургуулиуд ил тод мэдээлдэг болж, нэмэлт төлбөр хандив авахыг хориглоно 2 цагийн өмнө
Л.ЭНХ-АМГАЛАН: ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 ХУВИАС ХЭТРҮҮЛЭХГҮЙ 4 цагийн өмнө
Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг зөвлөж байна 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно 5 цагийн өмнө
Нөөцийн мах нөхөн нийлүүлэх, малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлж өгөхийг үүрэг болголоо 23 цагийн өмнө
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 12 объектод нэгжлэг хийв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана Өчигдөр
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа Өчигдөр
С.БЯМБАЦОГТ: ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДАЖ, АСУУДАЛД ҮЗЭМЖЭЭР ХАНДСАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛНА Өчигдөр
​Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ Өчигдөр
Жүжигчний карьер нь тасралтгүй өсөж буй Byeon Woo-seok Өчигдөр
Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажил үргэлжилж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Олон улсын архивын өдөр тохиож байна Өчигдөр
Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатжээ Өчигдөр
УИХ ДАХЬ МАН БҮЛЭГ: БИЗНЕСИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИАР БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛНА Өчигдөр
БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо Өчигдөр