БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦУНАМИЙН АЮУЛЫН ТҮГШҮҮРИЙГ ЯПОНЫ ЗҮҮН ЭРГИЙН ДАГУУ МУЖ УЛСУУДАД ЗАРЛАЖЭЭ

Г.Оюунтуяа
2025/07/31

Парамушир арлын Умард Курил хотын эргийн бүсэд (Курилийн арлууд, Сахалин муж) цунамийн гурван давлагаа орж иржээ.

Сүүлчийн давлагаа хүчтэй байсан бөгөөд боомтод бэхлээтэй байсан усан онгоцуудыг далайн хоолой руу түрж оруулсан гэж хотын захирагч Александр Овсянников мэдээлсэн байна.

“Цунамийн эхний давлагаа эрэг рүү 200 орчим метрт орж ирсний дараа дахин хоёр давлагаа ирсэн, хоёр дахь нь сул байсан бол гурав дахь нь илүү хүчтэй байсан аж. Сүүлчийн давлагаа усан онгоцуудыг хоолой руу түрж гаргаж, боомтын дэд бүтэц эвдэрсэн" гэж тэрбээр мэдээлжээ.

Оросын Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, Умард Курил хотын боомт, мөн "Алаид" загасны үйлдвэр усанд автжээ.

Хотын оршин суугчдыг цунамийн аюул бүрэн арилах хүртэл өндөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Камчаткийн орчимд өнөө өглөө 1952 оноос хойш хамгийн хүчтэй буюу 8.7 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 7.5 хүртэлх магнитудын хүчтэй чичирхийллүүд сарын турш үргэлжлэх төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ.

Цунамийн аюулын түгшүүрийг Японы зүүн эргийн дагуу болон АНУ-ын Аляска, Калифорни, Орегон муж улсуудад зарласан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
Ховдод 318 мал устгалд оруулжээ 58 минутын өмнө
2026 оны ЭЕШ-д 49 мянган шалгуулагч бүртгүүлжээ 1 цагийн өмнө
COP17 хурлын 12 түр байгууламжийн гадна барилга угсралтын ажил дууслаа 1 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно 1 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
Зургаадугаар сарын цаг агаарын төлөв 2026/06/05
Нийслэлд 93 цэцэрлэг зун ажиллана 2026/06/05
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 2026/06/05
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 2026/06/05
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлав 2026/06/05
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ БҮР ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛДЭГ, ХУУЛИЙГ ЧАНАД САХИДАГ БАЙХ УЧИРТАЙ 2026/06/05
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ НОТОЛГООНД СУУРИЛАН ХӨГЖҮҮЛЖ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/05
Монголын уламжлалт анагаах ухааныг нотолгоонд суурилан хөгжүүлж, эрх зүйн орчныг бэхжүүлнэ​ 2026/06/05
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/06/05
ОБЕГ: ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ХОГИЙН СУВАГ ШАТСАН ГАЛ ТҮЙМРИЙН ДУУДЛАГА НЭМЭГДЭЖ БАЙГАА ТУЛ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/06/05
ӨНӨӨДӨР: “Монголын хадны зураг дахь адууны дүрслэл” үзэсгэлэнг нээнэ 2026/06/05
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо 2026/06/04
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/06/04
ЦАГ УУРЫН САЛБАРЫН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ШИНЭЧИЛЖ ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ 2026/06/04
ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ 2026/06/04