БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

С.Жамъяаннацаг
2025/07/07

Монголын үе үеийн алдартан, гавьяатнуудын өлгий Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны түүхт 101 жил, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардууллаа. 

Бүрэн сумаар овоглосон Төрийн шагналт, Ардын жүжигчин Аюурзанын Очирбат, Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын ерөөлч Нарангийн Тэрбиш, Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг. 

Эдгээр алдартны нэг Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсан Хошуу Тамгын газрын хавсраа бичээчээс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс орноо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч байжээ. 

Жамсрангийн Самбуу агсны “Туулах зам” номд “Би эгэл жирийн  малчны гэрт төрсөн, энгийн амьдрал дунд өссөн. Төр барихад эгэл хүний зовлонг ойлгодог хүн хэрэгтэй гэж боддог" хэмээн бичсэн нь өнөө цагийн улстөрчдийн эрхэмлэн баримтлах зарчим мөн гэж Ерөнхий сайд хэллээ. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Жамсрангийн Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай хэмээлээ. 

Ж.Самбуу агсан 26 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь энэ өдөр аавыгаа эргэн санаж, эрдэм номтой хүн алзахгүй явдаг хэмээн зааж сургаж байсныг дурсан ярилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 4 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 10 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 11 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 11 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 12 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 13 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23