БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ӨДӨРЛӨГ” УЛС ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

С.Жамъяаннацаг
2025/07/01

2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол орон даяар сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт”-ын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдаж байна. Өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг буюу 11:40-13:40 минутын хооронд “Өрхийн эрүүл мэндийн төв”-үүд иргэдэд нээлттэй үйлчилнэ.

Энэ өдөр 6-8 сартай хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт, харин товлолт дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас-15 настай хүүхдүүдийг “Улаанбурхан” өвчний эсрэг вакцинжуулах нөхөн дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг иргэдэд өгөх юм.

Монгол Улсад 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчний эхний зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 8,043 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 84.9 хувь (6,113) нь эмнэл зүйн болон лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Нас баралт 7 тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөлийн байдал нийт хувийн эмнэлгүүдийн 8.4 хувь нь байсан, 82.5 хувь нь хөнгөн, 7.7 хувь нь хүнд, 2.3 хувь нь хүнд хэлбэртэй байна.

Улсын Онцгой Комиссын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор улаанбурхан өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал хангах, нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Эрүүл мэндийн салбарын эргүүл онцгой бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.

Нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулах ажлын хүрээнд улсын хэмжээнд дархлаажуулалтын 560 багийн цэг, 345 явуулын цэг, нийт 908 үүрэгт ажлын болон амралтын өдөр уртасгасан цагаар эрчимжүүлж үйл ажиллагаа явуулж байна. Улаанбурхан өвчний хариу арга хэмжээ, дархлаажуулалтын үйл ажиллагаанд нийт 148 резидент эмчийг дайчлан ажиллуулж байгаа юм.

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний хариу арга хэмжээ, дархлаажуулалтад Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс 5 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн салбарыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлж энэ хугацаанд дархлаажуулалтын хамралтыг 95 хувьд хүргэх зорилт тавьж байна.

Улсын хэмжээнд 10 сартай-15 насны нөхөн дархлаажуулах болон дархлаажуулалтын мэдээлэлтэй нөхөн шийдвэрлэж нийт 231,093 хүүхэд байгаагаас 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 27,073 хүүхдийг нөхөн дархлаажуулж, 38,989 хүүхдийг дархлаажуулалтын мэдээллийг нөхөн шивээд байна (29%).
…Иймд 15 хүртэлх насны хүүхдүүдийг товлолын дархлаажуулалтад хамруулах эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж, мэдээлэл авч, дархлаажуулалтад хамрагдана уу.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулагдаж буй өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд, зөвлөгөө мэдээлэл, үзлэг оношилгоо, дархлаажуулалтын үйл ажиллагаатай нэгэн зэрэг зохион байгуулагдах болно. Тухайлбал: нас бага хүүхдийн хооллолт, өсвөр насны эрүүл мэнд, осол гэмтлээс сэргийлэлт, гэр бүл төлөвлөлт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, ханиад томуунаас сэргийлэх зөвлөмж зэрэг эрүүл мэндийн боловсролын үйл ажиллагаа явагдах юм.

Хэрэв таны гэр бүлд 6 сараас доош насны хүүхэд амьдардаг эсвэл төлөвлөгөөт товлолын дархлаажуулалтаас хоцорсон 10 сартайгаас 15 насны хүүхэд байвал өрхийн эрүүл мэндийн төвтэй холбогдож нөхөн дархлаажуулалтад хамруулна уу. Дархлаажуулалтын мэдээ, мэдээллийг хорооны эмч, өрхийн эмч болон сургууль, цэцэрлэгийн эмчээс авч болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна 1 цагийн өмнө
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө 2 цагийн өмнө
БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 5 цагийн өмнө
ОБЕГ: Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний хагас жилийн үзүүлэлт танилцуулна 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ 23 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно 23 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ Өчигдөр
Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо Өчигдөр
26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана Өчигдөр
СОШИАЛ ОРЧИН ДАХЬ ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ, ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ, ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛ, ХУУРАМЧ ХАЯГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа Өчигдөр
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадам, Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт 2 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн Өчигдөр
Иргэн өөрийн гар утасныхаа хоёр талын кнопыг зэрэг дарснаар 101, 102, 103 дугаарт дуудлага өгөх боломжтой Өчигдөр
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
УСНЫ ОСЛЫН 84 УДААГИЙН ДУУДЛАГААР 45 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа 2026/07/20
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна 2026/07/20
“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ 2026/07/20