БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.ЧИНБҮРЭНГИЙН SOS БУЮУ УЛААНБУРХАНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ


Улаанбурхан өвчний халдвар хэдхэн сарын дотор арван мянга хүрч өнөөдрийн байдлаар /2025.06.30/ 10721 болсон нь улс орон даяар SOS болох хэмжээнд хүрээд байна. Үүнтэй холбогдуулан ЭМ-ийн шинэхэн сайд Ж.Чинбүрэн улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг шуурхай арга хэмжээ авч эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна.  Тэрбээр саяхан хийсэн цахим мэдэгдлээрээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдийг ирэх намар цэцэрлэг, сургуульд хүлээн авахгүй гэсэн нь сүржигнэл биш бөгөөд ноцтой дэгдэлт үүсэхээр байгааг олон нийтэд сануулсан анхааруулга  юм. Үүнтэй холбогдуулан нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд онцгой нөхцөлд байнгын бэлэн байдалд ажиллаж байна. 

Засгийн газар ч  ч улаанбурханы дэгдэлтэд онцгой анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд маргааш буюу 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Монгол орон даяар сум, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалт”-ын мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулагдах гэж байна.

Нийслэлийн хамгийн ачаалалтай буюу Баянзүрх дүүрэг 500 орчим мянган хүн амтай, 128 мянга гаруй өрхтэй.

Одоогоор  2000 гаруй тохиолдол тус дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн бөгөөд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг ӨЭМТ-ийн байнгын 41, явуулын 41 цэгээр нийт 195 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, 0-14 настай 57 мянга гаруй хүүхэд буюу  88 хувийг нь дархлаажуулалтад хамруулснаар хамгийн өндөр үзүүлэлтэй байна.

 Тус дүүргийн байнгын 41 цэг уртасгасан цагаар,  долоо хоногийн долоон өдөр ажиллаж байгаа юм байна. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 4 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 4 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 10 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 11 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 12 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 12 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23