БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна

С.Жамъяаннацаг
Өчигдөр

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын эвдэрч, элэгдсэн, чанарын шаардлага хангахгүй болсон явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Маршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчилж буй. Уг хэсгийн явган хүний замын ажлыг ирэх 8 дугаар сард дуусгана.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд явган хүний замыг зориулалтын, халтирдаггүй байгалийн чулуугаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Ингэхдээ өвлийн хотуудад зориулагдсан барзгар гадаргуутай, 30х60 см хэмжээтэй байгалийн чулууг ашиглаж байна. Маршалын гүүрнээс Цэнтрал тауэр хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлтийн гүйцэтгэгч компаниар “Эс Эл Сити” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 30 хувьтай байна” гэлээ.

"Эс Эл Сити" ХХК-ийн ерөнхий инженер С.Шижирбаатар “Нийт 9450 мкв талбай бүхий явган хүний замыг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 2500 орчим мкв замыг шинэчлээд байна. Тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хуучин замыг хуулж, байгалийн чулуугаар солих ажил эхэлсэн. Манай компанийн хувьд өмнө нь хөдөө, орон нутагт чулуун хавтангаар явган хүний зам хийж байсан туршлагатай. Өнөөдрийн байдлаар 15 хүн 5 техниктэйгээр ажиллаж байна. Буулгалтын ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж, далан суурь болон хавтан цохих ажлыг өдрийн цагаар хийж байна. Төлөвлөгөөнөөс харвал наймдугаар сарын дунд гэхэд дуусгах боломжтой” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 3 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 3 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 9 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 10 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 10 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 12 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23