БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

С.Жамъяаннацаг
2025/06/20

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнагдлаа.

Дэслэгч Д.Ганзориг нь 2004-2018 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид  гал сөнөөгчөөр 14 жил, 2018-2024 онд тус ангид салааны захирагчийн туслахаар 6 жил, 2024 оноос тус ангийн салааны захирагчаар томилогдон Онцгой байдлын албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.

Тэрээр  сүүлийн 3 жил хугацаанд 886 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 245 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 100 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Говь, Шангрила, УИД, Гэр хаус, “Айвко” , Нийслэл, “Биг” зэрэг томоохон худалдааны төвд гарсан гал түймэрт ажиллаж,  3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хамт олноо манлайлан ажилласан байна.

 Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMMISS” ажиллагаанд 2020-2021 онд онд үүрэг гүйцэтгэсэн шилдэг алба хаагчдын нэг юм.

Түүнчлэн 2005 оноос хойш Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортоор тасралтгүй хичээллэж, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, ОУХМ цол хүртсэн спортлог алба хаагч билээ.

 Тэрээр 2023 онд Турк Улсын Истанбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 2024 онд БНХАУ-ын Харбин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 19 дэх удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 4х100 метрийн буухиа төрөлд Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон юм.

Дэслэгч Д.Ганзориг нь 2024 онд Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг, НОБГ-ын “Шилдэг бүлэг”-ийн даргаар тус тус тодорсон. Түүний хань Ц.Өсөхжаргал нь нийслэлийн I төрөх эмнэлэгт эх баригчаар ажиллаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 3 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 3 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 8 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 9 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 9 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 11 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23