БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн ордонд анх удаа Хүүхдийн өрөө үүд хаалгаа нээлээ

С.Жамъяаннацаг
2025/05/30

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг өнөөдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.

Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм. Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа. 

Төрийн ордон дахь байгууллагуудад нийт 7452 хүн ажилладгийн 752 нь Монгол Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн албан хаагчид юм. Тэдний гэр бүлд 0-17 насны 385 хүүхэд байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын Менежментийн газрын дарга Т.Нармандах сонирхууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ Өчигдөр
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ Өчигдөр
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ Өчигдөр
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА Өчигдөр
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ Өчигдөр
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ Өчигдөр
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/05
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 2026/03/05
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 2026/03/05
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 2026/03/05
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 2026/03/05
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 2026/03/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 2026/03/05
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03