БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Энхбаяр: Санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж ЖОНХУУРУУЛСАН байна

Г.Оюунтуяа
2025/05/29

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх тухай албан бичгийг УИХ-д оруулаад байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ

Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын(гишүүдийн) өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэг. УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу? гэх асуулт. Тодруулбал, баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжилийг дэмжиж байна уу гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн байх бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй байна.
Хоёр. “Хамтарсан Засгийн газар”-ын бодлогыг дэмжиж байна уу гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй байх бөгөөд УИХ-д олонхийн суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан “Монгол улсын Засгийн газар” гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхийг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.
Гурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн.

Ийм ГУРВАН асуултанд УИХ НЭГ хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв" гэжээ.




5
angry
0
care
2
haha
3
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ Өчигдөр
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ Өчигдөр
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ Өчигдөр
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА Өчигдөр
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ Өчигдөр
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ Өчигдөр
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/05
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 2026/03/05
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 2026/03/05
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 2026/03/05
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 2026/03/05
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 2026/03/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 2026/03/05
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03