БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

П.Ганзориг: МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш

С.Жамъяаннацаг
2025/05/29

УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг Ерөнхий сайд болон хамтарсан Засгийн газартай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүний байр суурийг хүргэе.

      -  Хамтарсан Засгийн газар огцрох эсэх асуудал удаан үргэлжиллээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 1.8 жилийн дундаж наслалттай,  төр засгийн бодлого тогтворгүй, гадны хөрөнгө оруулалт орж ирдэггүй эргэлзээтэй явж ирсэн. Засгийн газар тогтворгүй байхаар ард түмэн хождоггүй улс орон хохирдог. Том макро төслүүд явдаггүй, гадаад дотоод ашиг сонирхолууд хүслээ биелүүлж урагшилж байдаг. Төр засаг тогтвортой байх ёстой.

      ХҮН нам 2024 онд Хамтарсан Засгийн газарт орохдоо 30 гаруй жил Монгол улсын хөгжлийг гацаасан том төслүүд яваасай гэж ачааг нь үүрэлцэх гэж орсон. Ерөнхий сайдын хүүтэй холбоотой асуудал дээр өөрөө орлогоо нотлоод, шалгуулаад гарсан шийдвэр дээр нь  үндэслээд явах явах ёстой. Засгийн газар тогтвортой байх ёстой. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад 10 сар ажиллаж байна. Томоохон төслүүд эхний ажил нь амжилттай явж байна. Гэтэл үүнийг зогсоогоод төр засгийг тогтворгүй болгох нь  буруу. Томоохон төслүүд явах гэхээр хувь улстөрчтэй холбоотой асуудлыг гаргаж давхардуулдгийг анхаарах ёстой. Ерөнхий сайд гэхгүйгээр сүүлийн 30 жил төрийн өндөр албан тушаал хашсан хөрөнгөтэй хүмүүсийн амьдрал, орлого, хөрөнгийг нь шалгаж хяналтаа тавих ёстой. Энийг томоор нь хуульчилж цэгцлэх цаг болсон. Хөрөнгө орлогоо нотолдог, эрх мэдлээ урвуулан ашигласан бол хариуцлага тооцдог хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. Засгийн газарт итгэл хүлээлгэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Монгол Улс парламентын засаглалтай улс түүнээс биш МАН Бага хурлаараа шийдчихдэг асуудал биш. Гэрээнд заасан заалтууд байгаа:

Нэгт- Улс орныхоо тулгамдсан асуудлыг шийднэ  

Хоёрт- Засагт гэнэтийн шийдвэр гаргахгүй хамтын хариуцлага хүлээнэ гэсэн заалтууд байгаа гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ Өчигдөр
Хүрэн баавгай агнасан иргэнийг 5.4 сая төгрөгөөр торгожээ Өчигдөр
Н.УЧРАЛ: ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН ИРГЭДИЙГ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС ХАМГААЛАХ ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ИЖ БҮРЭН ХАНГУУЛАХАД ЧИГЛЭНЭ Өчигдөр
Бүлэг мансуурагчдад ял шийтгэлээ Өчигдөр
Нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаалаас үүдэлтэй МАРТЫН 8 Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭДЭЭ СУРРОН ХУДАЛДАН АВЧ ӨГӨХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА Өчигдөр
Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурчээ Өчигдөр
Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ Өчигдөр
Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ 2026/03/05
Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ 2026/03/05
Н.Номтойбаяр: "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжихгүй 2026/03/05
Маргаашаас ихэнх нутгаар дулаарна 2026/03/05
Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт заалтай анхны улсын сургууль боллоо 2026/03/05
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална 2026/03/05
ҮЙЛ ЯВДАЛ: “Үндэсний дээд лиг”-ийн “Playoff”-ын тоглолт эхэлнэ 2026/03/05
Төрийн байгууллага, албан тушаалтан мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсныг цэгцлэхээр боллоо 2026/03/04
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/03/04
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар засгийн газарт танилцуулна 2026/03/04
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 2026/03/03
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2026/03/03