БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

З.Нарантуяа: Хил хязгаараа хатуу барьж ажиллах шаардлагыг энэ хуулийн төсөлд оруулж байгаа

Г.Оюунтуяа
2025/05/13

Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа билээ

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа:

 

“Асуудлыг бол бүгдээрээ мэдэж байгаа. Хөгжлийн банк гэдэг институц Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ямар үүрэгтэй байх вэ? Цаашдаа хөгжлийг нь яаж төсөөлөх вэ? Хууль эрх зүйн орчных нь хувьд статусыг нь яаж тодорхойлох уу гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Яг өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкийг арилжааны банкны нэг төрөл экспортыг дэмжих төрөлжсөн банк гэдэг утгаар харж үнэлж байгаа. Гэтэл хөгжлийн банк бол төрөөс үүсгэн байгуулсан нийгэм эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол өгөхөөр том төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх институц тэгэхээр өнгөрсөнд гарсан алдаа болгоныг хөгжлийн банк гэдэг банк байснаараа буруутай байна аа гэвэл энэ бол маш худал. Тийм учраас хөгжлийн банкийг

экспортын бодлогыг дэмжигч, тэгээд хөгжлийн бодлогыг банкаар нь цаашаа яаж хөгжүүлэх вэ гэдэг ийм концевцтэй хуулийн төслийг өргөж барихаар засгийн газар дэмжсэн. Засгийн газар өргөн барихаасаа өмнө намын бүлгүүд дээр энэ асуудлыг бодлогын хувьд ер нь яах юм бэ? Энэ нийгэмд бий болсон энэ хөгжлийн банкны муу түүхийг хаяад төсвийн бодлогоор яаж дэмжих юм? Бүгдээрээ нийлж байгаад энэ олон тулгууртай эдийн засагтай бий болъё гэдэг энэ эдийн засгаа төрөлжүүлэх чиглэл рүү ялангуяа экспортын чадавхтай олон үндэсний аж ахуйн нэгжүүдийг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг бодлого дээр төвлөрч өнөөдөр хоёр намын бүлэг дээр энэ хуулийнхаа төслийн үндсэн үзэл баримтал буюу манай хөгжлийн банкны хөгжлийн хандлагын талаар ярилцлаа.

Ер нь бол Хөгжлийн банкыг яг хоёр чиглэлд авч үзмээр байгаа. Хөгжлийн банк ямар салбарыг, ямар төслийг Монгол улсын нийгэм эдийн засагт ач холбогдолтой чухал төсөл гэж үзэх юм. Тэр төслийг яаж, тэр зорилт нь ямар байх юм гэдэг бодлого зорилтоо бол засгийн газар нь тогтооно. Яг тухайлсан төслийг аваад санхүүгийн шинжилгээ хийгээд хөрөнгө оруулалтын өгөөжийг нь тооцоод энэ төслийг бүхэлд нь мэргэжлийн үнэлээд санхүүжүүлэх үү, үгүй юу гэдэг санхүүгийнхаа шийдвэрийг бол хөгжлийн банк өөрөө мэргэжлийнхээ үндсэн дээр гаргана. Тэгэхээр энэ хоёрыг маш сайн салгаж өгөхгүй бол урд өмнөх алдаа бол хөгжлийн банк дээр тийм судалгаа муутай, улс төрийн шийдвэр нь түрүүлж гараад ирсэн. Улс төрийн шийдвэр нь төлөөллүүдээр нь дамжаад ТУЗ дээр нь бүгд бөөгнөрдөг. Одоо ч гэсэн ТУЗ дээрээ бүх санхүүгийн шийдвэр 13 тэрбум төгрөгнөөс дээш бүх гүйлгээ тэнд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр олон улсад хүлээн зөвшөөрсөн засаглалын зарчим гэж байдаг. Хувьцаа эзэмшигч ямар үүрэгтэй, төлөөлөн удирдах зүйл ямар үүрэгтэй, гүйцэтгэх удирдлага юуг гүйцэтгэж хийдэг юм бэ гэдэг энэ хил хязгаараа л хатуу барьж ажиллах суурийн шаардлагыг энэ хуулинд оруулж байгаа. Тэгээд ажиллах юм бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа маш олон хөгжлийн банкууд байна шүү дээ. Азийн хөгжлийн банк гээд  дүрэм журмаа сайн барьж хэрэгжүүлдэг учраас тэр хүмүүсийн хэрэгжүүлээд байгаа төслийн санхүүжилт амжилттай болоод байна. Манайх яагаад болохгүй байна вэ гэхээр бид нар тэр дүрэм журмыг л барьж засаглалаа хэмжих нэгжээ санхүүжилтийнхээ бодлогоо хийж чадахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийн гол концевц нь хөгжлийн банк төслийн санхүүжилт хийнэ дээрээс нь экспортлогчдоо дэмжсэн экспортын санхүүжилтийн функцыг хийнэ” гэлээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ 35 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 36 минутын өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ 43 минутын өмнө
НИЙТ НУТГИЙН 51 ХУВЬД ГАНТАЙ БОЛОН ГАНДУУ БАЙНА 51 минутын өмнө
Дэлхийн эгдүү MZINHO 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлнэ 2 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа 18 цагийн өмнө
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө 21 цагийн өмнө
​ОЙН ТҮЙМЭР 77.1 ХУВИАР ӨСЧЭЭ 21 цагийн өмнө
3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ 22 цагийн өмнө
ТЭЦ-5 төслийн н түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 4 оролцогч саналаа ирүүлжээ 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад дотоод, гадаадын 8 ААН оролцлоо Өчигдөр
Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийнэ хэмээн 2,6 тэрбум төгрөг залилжээ Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
ӨНӨӨДӨР: “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт болно Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр