БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улсын Их Хурлын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.03.18) болж буй “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад мэндчилгээ илгээснийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уламжлан хүргэлээ. Монгол Улсын топ 150 компанийн шилдэг 200 гаруй менежер оролцож буй “Менежментийн форум”-ыг жил тутам уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийнх нь тав дахь форум юм. Өнгөрсөн жилийн форумд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар ажиллаж байхдаа оролцсон бөгөөд энэ удаагийн форумд оролцох урилгатай байсан боловч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийх албан ёсны айлчлал давхацсан тул ийнхүү мэндчилгээ илгээсэн юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж түүний мэндчилгээг уламжилж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монголын парламентын шинэчлэл буюу парламентат ёсны хоёр дахь үе шат болон Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги, төлөвлөгөөний талаар танилцуулав. Бүтэц, бүрэлдэхүүн нь өргөжиж, 126 гишүүнтэй болсон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт гарч буйг тэрбээр олон намын болон олон салбарын төлөөлөл, улсын төсвийн хэлэлцүүлэг, анх удаа төсвийн төслийг Засгийн газарт буцаасан зэргээр жишээлэн ярьж, хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль тогтоомжийг батлан мөрдүүлж байх “Гурван төгөлдөршил”-ийн зарчим, эдгээрт тулгуурлан боловсруулж баталсан ирэх дөрвөн жилд баримтлах Улсын Их Хурлын стратегийг дэлгэрэнгүй тайлбарлан ярьсан юм. Хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төлөвшүүлэх стратегийн зорилгыг танилцуулахдаа тэрбээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх процессын дахин инженерчлэл, энэ талаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн туршлагаас суралцах, төрийн үйлчилгээний шат дамжлагуудыг цөөлөх, бууруулах талаар явуулж буй бодлогын арга хэмжээг жишээллээ. Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн амин чухал эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргадаг байх Улсын Их Хурлын хоёр дахь стратегийн зорилгыг тайлбарлахдаа татварын багц хуулийншинэчлэл, хавтгайрсан хяналт шалгалтыг багасгах бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлэв. Шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих, олон ургалч үзэл бүхий дэвшилтэт шинэ үеийн парламентыг бэхжүүлэх, Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгуудын хүрээнд виртуал хөрөнгийн харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хууль тогтоох, хэрэгжилтийг хянан шалгах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг ашиглах, хуулиас давсан журам, дүрмүүдийг цэгцэлж, хууль тогтоомжийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийгчадваржуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанддэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх зэрэг бодлогыг танилцууллаа.

“Менежментийн форум 2025” чуулга уулзалт “Building The Trust” уриан дор болж буй бөгөөд бизнес, эдийн засгийн орчны шинжилгээг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ хүний нөөцийн тулгамдсан асуудал, хиймэл оюун ухааны хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөн ярьж байна. Энэ үеэр бизнес эрхлэгчид бие биенээ өрсөлдөгч гэж бус хамтрагч гэж харж, нийтлэг зорилго, тулгарч буй бэрхшээл, сорилтыг дүгнэж буй нь нэгэн том алхам болохыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэмдэглэж, хууль тогтоогчдод уламжлах санал, шүүмжээ илэн далангүй гаргахыг уриалаад, бизнес эрхлэгчид болон парламентын гишүүд, мөн Менежментийн форум өөр хоорондоо “алтан гурвалжин”-гийн дүрмээр нягт хамтран ажилласнаар бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 10 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 11 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 11 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 11 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо 11 цагийн өмнө
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 13 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 13 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 14 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 16 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 17 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 18 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 18 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 19 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо Өчигдөр
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав Өчигдөр
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр