БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Улаанбаатарт өдөртөө -17 градус хүйтэн байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -34…-36 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -33…-38 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -29…-34 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Сэлбэ голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -19…-24 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор -24…-29 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Туул, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18