БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Төрийн бүх түвшинд процессын дахин инженерчлэлийг хийж, иргэд төрийн үйлчилгээг саадгүй авдаг болно


Улсын Их Хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн бүтээмжийн үндэсний хороо хамтран “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.01.21/ зохион байгууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Бид хуулиудад цаг үеийн шаардлагад нийцсэн өөрчлөлтүүдийг хийгээгүйгээс хууль, эрх зүйн орчин нийгмийн хөгжлөөс хоцорч, тэрхүү хурдтай өөрчлөлтийг зохицуулж чадахгүй болсноос иргэдийн дунд бухимдал бий болж байна. Тиймээс УИХ-ын гишүүд голлох хуулиудыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, цаг үетэй хөл нийлүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн 60 ажлын хэсэг байгуулан ажиллаж буй талаар дурдлаа. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй дийлэнх хуулиуд төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохицуулахад чиглээд, иргэдийн эрхийг хамгаалах, хангах зохицуулалт нь орхигдож, хуулийн талаарх ойлголт маш сул байгаа нь тэдгээр хуулиуд иргэндээ хүрч үйлчилдэггүй, амьдралд нь нэвтрэхгүй байгаатай холбоотойг онцолсон юм. Тиймээс УИХ-аас бүх түвшиндээ процессын дахин инженерчлэлийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн учраас УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Анар хүн төвтэй үзэл санаа ба одоогийн төрийн үйлчилгээний тухай, И-Монгол цахим үйлчилгээний дэвшил болоод, тулгарч буй бэрхшээлийн талаар, цахим засаглал, түүний концепцуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэхүү процессын дахин инженерчлэлийг ашиглан төрийн үйлчилгээний дижитал шилжилт нэгдсэн байдлаар хийх нөхцөл бүрдэх бөгөөд үр дүнд нь төрөөс иргэн, бизнесийн байгууллага, төрийн албан хаагчдад үзүүлж буй үйлчилгээ хялбар, саадгүй, ил тод, өгөгдөлд суурилсан проактив болох бөгөөд төрийн байгууллага хоорондын үйл ажиллагаа нь илүү өгөгдөлд суурилсан хурдан шуурхай, найдвартай, ажил үүргийн давхардалгүй, хийдэлгүй болно" гэж үзэж буйгаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 6 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11