БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Д.Амарбаясгалан: Төв банкны үйл ажиллагаа ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.01.20) Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа. Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгов. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 17 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 17 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 18 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 18 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 22 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11