БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Ж.Чинбүрэн: Баянзүрх дүүрэгт 8 тэрбумаар Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна

Admin
9 цагийн өмнө

Баянзүрх дүүрэгт ахмад настан болон хүүхдүүдэд дагнасан тусламж, үйлчилгээ үзүүлэх, хэвтүүлэн эмчлэх 160 ортой эмнэлэг баригдсан ч ашиглалтад орохгүй удааширч байна. Тойргийн сонгогч иргэдийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр (2025.01.13) тус эмнэлэгт очив. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

 -Баянзүрх дүүрэгт дүүргийн иргэдэд үйлчилдэг улсын эмнэлэг байдаггүй. Барьж дууссан энэ эмнэлгийг ашиглаж эхлэхийг иргэд их хүлээж байгаа. Яагаад ашиглалтад орохгүй байна вэ?

-Барилга бүрэн баригдчихсан, ашиглахад бэлэн ч энэ нөөц боломжоо ашиглахгүй байна. Үүнд айхтар нарийн тулгамдсан асуудал байхгүй гэж харж байгаа. Өнгөрсөн хавар Ашиглалтын өмнөх захиргаа байгуулан ажиллуулж, удаа дараа холбогдох газруудад ашиглалтад яаралтай авах талаар хүсэлт тавьсан.

Баянзүрх дүүрэг 500 гаруй мянган иргэнтэй. Ханиад томууны дэгдэлт өндөр, улсын чанартай эмнэлэг байхгүй, хэвтүүлэн эмчлэх орны дараалал ихтэй, хүүхдүүдийг коридороор хэвтүүлчихсэн ийм үед бэлэн болчихсон энэ эмнэлгийг яаралтай ашиглаасай гэж иргэдтэй адилхан хүсэж байгаа юм.

-Энэ эмнэлгийг ямар өртгөөр барьсан бэ?

-Ойролцоогоор 8 тэрбум төгрөг. Орчин үеийн дэвшилтэт стандарт бүхий, эмнэлгийн зориулалттай найман давхар энэ барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан.

-Хэрвээ ашиглалтад орууллаа гэхэд тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлэн байна уу?

-Миний хувьд 2023 оноос хойш энэ эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор байнга санал бодлоо хэлж, улсын төсөвт зарим хөрөнгө оруулалтыг тусгуулсан.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн газар амбулаторийнхаа харьяа хэвтүүлэн эмчилдэг эмнэлэг болгоод ашиглахад бүрэн боломжтой. Эрүүл мэндийн яамнаас ч хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой. Ийм нөөц боломж байхад ашиглахгүй байгаа нь их харамсалтай. Тиймээс иргэд, сонгогчдын хүсэлтээр ирж ажиллаж, хурдан ашиглалтад авах талаар хэлж, ярьж яваа юм.


 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 12 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 12 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 12 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 13 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 16 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 17 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 18 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 19 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 19 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11