БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг Э.Батшугар гишүүн өргөн мэдүүллээ.


Эдийн засгийн өсөлт, хүн амын насны бүтэц, аж ахуй нэгжийн үйл ажиллагааны цар хүрээнд нийцсэн банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг их өгөгдөл, тоон мэдээлэл болон зээлийн мэдээллийн санд буй мэдээлэлд үндэслэж гаргах учиртай. Харин манай улсад зээлдэгчийн зээлжих чадварт үнэлгээ хийх онооны аргалчлалыг эрх бүхий байгууллагаар батлуулах зохицуулалт байхгүй байна. Харин зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох асуудлыг эрх бүхий байгууллагаас баталдаг болсноор үнэлгээнд суурилсан банк, санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар онцлов. 


Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлийн үнэлгээ, удирдлагад суурилсан үйл ажиллагаа сайжирна. Мөн зээлдүүлэгч эрсдэлгүй, зөв шийдвэрийг шуурхай гаргах боломжтой болж, банк санхүүгийн салбарын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн хэмжээ буурна. Нөгөө талаас зээлдэгч өөрийн зээлийн түүхийг хянаж, санхүүгийн сахилга хариуцлага нэмэгдэж, эдгээрийг дагаад зээлийн хүү буурах боломж бүрдэнэ гэдгийг хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 53 минутын өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 1 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 3 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо 18 цагийн өмнө
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав 19 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО 20 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ 20 цагийн өмнө
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа гарч байна Өчигдөр
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй салхи шуургатай байна 2026/10/30
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ТҮЙМЭРТ ӨРТӨӨГҮЙ ХЭСЭГТ ТӨВЛӨРСӨН АМЬТАДАД БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВНА 2026/10/30
​ Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв 2026/10/30
Дарханы ДЦС-д гарсан гэмтлийн шалтгааныг тодруулж, эрчим хүчний хангамжийг сэргээхээр шуурхай ажиллаж байна 2026/10/30
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо 2026/10/30
ҮЙЛ ЯВДАЛ: “1000 сэтгүүлчийн форум” болно 2026/10/30
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 2026/10/29