БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо өчигдөр амжилтай болж өндөрлөлөө.


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо өчигдөр (2024.12.20) амжилтай болж өндөрлөлөө.


Хуралдаанд Монголын талаас Засгийн газрын холбогдох яам, газруудаас гадна банк, санхүү, цахим худалдаа, боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, бизнесийн зэрэг олон салбарыг хамарсан нийт 60 орчим төлөөлөгч оролцлоо.


Хуралдааны үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэн, зарим чухал тохиролцоонд хүрлээ.


Тухайлбал: 

✅Банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
✅Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хоёр улсын “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд хийж, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
✅Шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах;
✅Эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах;
✅Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах;
✅Манай улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцлээ.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааны өмнө Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Газрын хэвлийн ашиглалтын болон Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссууд, Аж үйлдвэрийн асуудлаарх, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх болон Тээврийн ажлын хэсгүүд болон “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн хуралдаануудыг тус тус зохион байгуулж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдааны дүнгээр Протокол байгуулж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан А.А.Козлов нар гарын үсэг зурлаа. Цаашид энэхүү Протоколд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан онцолсон.

Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын холбогдох байгууллага хооронд 3 баримт бичигт гарын үсэг зурав.

Монгол Улс олон улсын гадаад харилцаанд идэвх санаачилгатай оролцож, улс орныхоо эрх ашгийг хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлж, хөрш улсуудтайгаа уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, дэлхий нийттэй хөл зэрэгцэн урагшлах Монгол төрийн бодлого тасалдах ёсгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 23 минутын өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 1 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 1 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 2 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 3 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 8 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 8 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 9 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09