БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иман Хелиф Ж.К.Роулинг болон Илон Маскыг цахим дээрэлхэл үйлдсэн хэмээн шүүхэд ханджээ


Парис-2024 олимпын наадамд дэлхийн нийтийн анхааралд өртсөн Алжир улсын боксчин Иман Хелиф зохиолч Ж.К.Роулинг болон Илон Маск нарыг цахим дээрэлхэл үйлдсэн хэмээн шүүхэд хандсан байна.

Хелифийн өмгөөлөгчийн мэдээлснээр тэрбумтан Илон Маск болон Харри Поттер цувралын зохиолч Ж.К.Роулинг нарыг олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдлийнх нь төлөө шүүхэд өгсөн гэв.

Тодруулбал Хелиф болон Италийн тамирчин Анжела Карини нарын тулаанд Карини ердөө 46 секунд тулалдаад өөрийн хүсэлтээр тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Үүний дараа цахим сүлжээнд Иман Хэлифтэй холбоотой олон маргаан өрнөсөн. Энэ үеэр Ж.К.Роулинг Хелифийг "Толгой руу нь цохьсон эмэгтэйнхээ зовлонг өөрөө эдэлж байна" гэсэн бол Илон Маск "Эрчүүд эмэгтэйчүүдийн спортод байх ёсгүй" хэмээн бичсэн аж.

Парисын прокурорын газар лхагва гарагт Хелифийн гомдлын дагуу цахим дээрэлхлийн хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ AFP агентлагт мэдэгджээ.

Гэхдээ Францын эрүүгийн хуулийн дагуу Францын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд л ял оногдуулах учир тэднийг яллах магадлал тун бага гэв.

Иман Хелиф өнгөрсөн жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тестостероны хэмжээ өндөр гэсэн шалтгаанаар оролцох эрхгүй болж байв.

Харин энэ удаагийн олимпод оролцох эрхийг нь Олон улсын олимпын хорооноос өгсөн. Тэрбээр 66 кг-ийн жинд өрсөлдөн алтан медаль хүртсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21