БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзлаа


Монгол Улс - Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдааны хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотноо ажлын айлчлал хийж байна.

Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаанд тулгарч буй тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

Тэгвэл өчигдөр /2024.12.20/ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Монголын талаас Монгол Улсаас миний бие, ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн төслийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Баярхүү, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий нар оролцов.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай хийсэн уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэлтийг тогтвортой хангах, цаашид шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх, хоёр улсын худалдааны төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх, төв банкууд хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 18 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 18 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 18 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 18 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 22 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11