БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа


Жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээрээ тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл нийслэлийн Засаг даргын захирамжаар эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгаруулах, 2024 оны шилдгүүдээ тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Засаг даргын Эрүүл мэнд, боловсролын асуудал хариуцсан зөвлөх Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунгэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган нар оролцож, тэргүүлсэн байгууллага, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд өргөмжлөлийг гардууллаа.

Нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн байгууллага, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн өмнө хүлээсэн үүргээр нь шалгуур, үзүүлэлт боловсруулан шилдгүүдийг шалгаруулаад байна. Энэ хүрээнд 2024 онд 67 шилдэг эмч, 65 шилдэг сувилагч, 54 шилдэг ажилтан шалгарч, 15 шилдэг эрүүл мэндийн байгууллага, 10 шилдэг эрүүл мэндийг дээдлэгч иргэн шалгарлаа. 

Шилдэг эрүүл мэндийн байгууллагаар:

              I байр -                Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг

             II байр -                Амгалан амаржих газар

             II байр -                Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг

             III байр -               Налайх дүүргийн ЭМТ

             III байр -               Сонгинохайрхан дүүргийн ЭМТ

             III байр -               Сүхбаатар дүүргийн ЭМТ

Шилдэг Тосгоны эрүүл мэндийн төв, Хүүхдийн сэргээн засах төв, Төрөлжсөн эмнэлэг:

             I байр -                Хүүхдийн сэргээн засах "Хантуул төв"

             II байр -                Нийслэлийн Түргэн тусламжийн төв

             III байр -               Нийслэлийн Аддиктологийн төв

Шилдэг өрхийн эрүүл мэндийн төв:

            I байр -                ХУД - Энхбуянт - манал (16-р хороо)

            II байр -               БГД – Мөнх-Үжин (6-р хороо)

            II байр -               СХД - Гурван жаргал хайрхан (18, 38-р хороо)

            III байр -              БЗД - Тэгш дүүрэн хүслэн (26-р хороо)

            III байр -              БНД - Биваангирд (3-р хороо)

            III байр -              ЧД - Тэгш-Өлзий (16, 22-р хороо) тус тус шалгарлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 14 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 14 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 15 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 15 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 19 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 21 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 21 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11