Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд ЭТТ компани албан ёсоор нэгдсэнээс хойш өнөөдөр нэг жил болж байна.
Энэ хугацаанд өмнийн говийг ногооруулах ЭКО ПАРК байгуулан говийн хөрс, цаг уурт тохирсон тарьц ургамлыг үрээр нь үржүүлж дасан зохицуулах, нутагшуулах замаар тарьж үрслүүлж буй. Энэ үрсэлгээ суулгацын анхны дээд болох 30 мянган тарьцыг мод тарих үндэсний өдрөөр буюу энэ сарын 05-ны өдөр Цогтцэций суманд "3000 уурхайчин 30000 мод" өдөрлөг зохион байгуулан хөрсөнд нь суулгалаа
Өдөрлөгт гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн 3000 ажилтан, уурхайчид оролцож 30 мянган мод тарьсан юм. ЭТТ компанийн ЗУГ-ын захирал Х.Батсайханы хэлснээр удахгүй ашиглалтад орох Green center буюу Ногоон бүсийн хүрээнд 180 сая мод тарихаас энэ жил 30 гаруй мянган мод суулгаж, "Эрдэнэс агро" паркийг Цогтцэций суманд байгуулан цаашлаад үр үрсэлгээний лабораторитай болох эхлэлийг тавьж байгаа аж.
Д. Бямбасүх
Мөн тус үйл ажиллагаанд хамтарч байгаа Голландын "Висон" группийн мэргэжилтэн Даан Мансвелд ЭТТ компанитай хамтран цаашид үр үрсэлгээ, хүнсний ногоо тарих цогц шийдлийг хэрэгжүүлэхээ онцолсон.
Өдөрлөгийн үеэр өмнийн говийг ногооруулах эрхэм үйлсэд гар бие оролцож буй ажилтнуудтай уулзаж сэтгэдлийг нь сонслоо.
Монголын ард түмний баялаг болж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж буй "Эрдэнэс тавантолгой" компанийн ажилсаг уурхайчиддаа өмнийн говийг ногооруулах их үйлсэд нь амжилт хүсэе. 180 сая модны эхлэл болсон 3000 уурхайчдын сэтгэл хөдөлмөрөө шингээн тарьсан 30 мянган суулгаж 30 мянган ой болох ерөөл дэвшүүлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ
1 цаг“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ
1 цагБаруун аймгуудын нутгаар энэ сард олон жилийн дунджаас дулаан байна
2 цагШар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож эхэллээ
4 цаг“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
4 цагУИХ-ын ЭМИЙН ТҮР ХОРОО 200 ГАРУЙ АЛБАН ТУШААЛТНЫ МАТЕРИАЛЫГ АТГ-Т ӨГЛӨӨ
19 цагПРОКУРОР АВИЛГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
21 цагЭкосистемийн тэнцвэрт байдлыг хангахын тулд "Туул усан цогцолбор" төслийг хэрэгжүүлнэ
21 цагСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 70 хувиар буурчээ
21 цагИпотекийн зээлд Налайх, Багануур, Багахангайн иргэд хамрагдах боломж нээгдлээ.
22 цаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна