БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"Цахилгааны хязгаарлалт нь өвлийн турш үргэлжлэх төлөвтэй


Нийслэлд өчигдөр /2024.12.10/-өөс эхлэн тог тасарч буйтай холбогдуулан "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "Хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас хийж байна. Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна.

Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье.

Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадал хэвшилд шилжихийг зөвлөж байна" гэжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО Өчигдөр
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв Өчигдөр
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? Өчигдөр
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06