БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан мэдээ


2024 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Хур тунадас: 09-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -29....-34 градус, өдөртөө -18....-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна. 15,16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 11, 18-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 11,18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -24...-29 градус, бусад хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 15,16-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 41 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 43 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 4 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 21 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 21 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 2026/11/16
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна 2026/11/16
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана 2026/11/16
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14