БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хууль зөрчсөн журмыг хүчингүй болгуулав


Авлигатай тэмцэх газраас Дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага, зарим албан тушаалтны үйл ажиллагаанд хамаарах асуудлаар Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яаманд хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг шинэчлэн баталж, театрын үзвэр үйлчилгээний санал /үнэлгээ/, тайз, талбай ашиглалтын тарифыг тогтоон мөрдүүлэхдээ Соёлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн соёлын байгууллага нь бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийн хэмжээг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчсөн байв.

Авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчил давтан гарахгүй байх чиглэлээр Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу “Тайз түрээсийн үнэ, жилийн суудлын үнэ бусад тариф”-ыг Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуягийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 тоот тушаалаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэх арга хэмжээ аван Зөвлөмжийн хэрэгжилтийг хангасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 1 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 20 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 20 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 21 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 21 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11