БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын удирдлагууд ХЭҮК-ийнхонтой уулзлаа


Хүүхэд хамгааллын тухай хууль 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул нар Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир, Улаанбаатар хотын 9 дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсийн дарга нар болон холбогдох албан тушаалтантай уулзаж, санал солилцлоо. 

Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдаж Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх, Нөхцөл байдлын үнэлгээ хийх, Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал зэрэг нийт 14 журам, 6 стандарт, 5 хөтөлбөр, 2 төлөвлөгөө батлагдах ёстой. Гэвч дээрх журам, стандарт, төлөвлөгөө зэргийг боловсруулж, батлуулаагүй байгаа нь хүүхдийн эрх зөрчигдөх, цаашлаад хуулийн хэрэгжилт хангалтгүй байх, хууль хэрэглээний тодорхойгүй байдал үүсэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо алдагдах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий албан хаагчдын ажлын чиг үүрэгт тодорхойгүй байдал үүсэх эрсдэлтэй тул уг асуудалд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатайг Комисс цохон тэмдэглээд хүүхдийн эрхийг хүн бүр хамгаалах үүрэгтэй, тэр дундаа төрийн чиглэсэн байгууллагууд энэ үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарах ёстой гэлээ.Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарын хооронд хяналт шалгалт хийсэн талаар товч танилцууллаа. Тус хяналт шалгалтаар хүүхэд тээвэрлэх үйлчилгээг хэрэгжүүлдэггүй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдэд эрүүл ахуйн дадал, чадвар олгох үйлчилгээ, хүүхдийн хөгжлийн хөтөлбөр зэрэг хангалтгүй байна гэж Комисс дүгнэсэн юм. Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлээгүй, зуслангийн орчинд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөө боловсруулж, батлаагүй, хэрэгжүүлдэггүй. Зуслангийн байр, объект болон амарч буй хүүхдүүд гэнэтийн ослын болон бусад төрлийн даатгалд хамрагддаг эсэх нь тодорхойгүй, хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж хамгаалж буй байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал илэрсэн талаар танилцуулж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх, стандартын шаардлага хангаагүй зуслангуудад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож буй албан тушаалтанд хариуцлага тооцох, MNS 5633:2023, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа стандартын шаардлага хангаагүй зуслангийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, төрийн байгууллагын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй тохиолдолд зөвшөөрлийг нь цуцлах нь гэдэг байр суурийг илэрхийллээ. Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар, дүүргийн холбогдох албан тушаалтнуудтай хийсэн дээрх уулзалтаар Улмаар унаач хүүхдийн эрхийг хамгаалах, өнөөгийн нөхцөл байдал болон “Зөв амьдрах ухаан” ТББ-ын халамжид байгаа хүний эрхийг асуудлыг хөндөж ярилцлаа.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын халамжид 2024 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 45 хүүхэд байгаа бөгөөд үүнээс 29 нь сургуулийн өмнөх боловсролд, 26 нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байна. Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхэд, бүтэн өнчин 3 байгаа бол 12 хүүхдийн эцэг, эх хүүхдээ хаяад 1 жил орчим болж байгаа, 6 хүүхдийн асран хамгаалагчаар тус төвийг томилсон зэрэг байдалтай байна. Тиймээс төв дэх хүүхэд бүр дээр хувийн хэрэг нээж төлөвлөгөө гаргаж ажиллах, асрамж халамжийн үйлчилгээг зохих зөвшөөрөлгүй үзүүлж байгаа “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл авахад арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа. 

Уулзалтын төгсгөлд Комиссын гишүүний хүргүүлсэн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлд талууд санал солилцлоо. Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан тусгаж, холбогдох саналын хамт Улсын Их Хуралд хүргүүлсний дагуу УИХ-ын 37 дугаар тогтоол батлагдсан юм. Дээрх сэдвийн агуулгаас зарим асуудал нь УИХ-ын 37 дугаар тогтоолд тусгагдаагүй тул 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Комиссын гишүүний 02/27 зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу хүргүүлсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 37 минутын өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 1 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 6 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 20 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 21 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 21 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 22 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 22 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 23 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09