БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛСАН ХӨЛӨГ ОНГОЦОНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ


Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалтыг хийдэг.


Энэ хүрээнд Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй 6 хөлөг онгоц дээр 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Тайваны Гаушун боомтод далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хийлээ.

Тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөргөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчныг бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 31 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 33 минутын өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 4 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө 21 цагийн өмнө
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой 21 цагийн өмнө
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна Өчигдөр
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Өчигдөр
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа Өчигдөр
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно Өчигдөр
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 2026/11/16
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна 2026/11/16
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намуудын бүлэг хуралдана 2026/11/16
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 2026/11/14
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 2026/11/14