БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хогийн пункерт гал гарч, угааржилтын бүсээс 25 иргэнийг гаргажээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд гал гарч 25 иргэн угаартаж болзошгүй нөхцөл байдалд оржээ. Тодруулбал тухайн орон сууцны орцонд утаа гарч, улмаар Тус Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж, ажилласан байна. ОБЕГ-ийн өгсөн мэдээллээр тухайн дуудлага өдрийн 11:00 цагийн үед ирсэн бөгөөд шалгалтаар тухайн орон сууцны хогийн сувагт хог шатаж байсныг тогтоожээ. ОБЕГ-ийн алба хаагчид угааржилтын бүсээс нийт 17 том хүн, 8 хүүхдийг гаргасан. Эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэж мэдээлээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1444 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнд нийт 9.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 35 иргэн амь насаа алдсан харамсалтай тоо мэдээ байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Иймд иргэд та бүхнийг гал түймрийн эрсдэлээс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 11 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11