БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай “Аяллын дугаар хамтран эзэмших” гэрээ байгууллаа


Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн “Аяллын дугаар хамтран эзэмших” гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд зорчигчдод нислэгийн сонголтыг нэмэгдүүлэх, хоёр агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээний холболтыг сайжруулж, нислэгийн цагийн хуваарийг илүү олон сонголттойгоор санал болгох зорилготой юм.

Мөн энэхүү гэрээний хүрээнд МИАТ ТӨХК нь Эйр Чайна ХК-ний Бээжин-Улаанбаатар-Бээжин, Хөх хот-Улаанбаатар-Хөх хот чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр, Эйр Чайна ХК нь МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд маркетингийн тээвэрлэгчээр ажиллах бөгөөд энэ нь цаашдын илүү өргөн хэмжээний хамтын ажиллагааны суурийг тавьж байгаагаараа онцлог юм.

Мөн арваннэгдүгээр сарын 1-ны өдөр болсон гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр хоёр агаарын тээврийн компанийн төлөөлөгчид цаашид дотоодын болон олон улсын нислэгийн сүлжээг тэлэх, газрын болон техникийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон талаар санал солилцлоо.
Эйр Чайна компани 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд Улаанбаатар чиглэлийн нислэгээ эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс хойш энэхүү хамтын ажиллагааг хэлэлцэж байсан бол ийнхүү 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нд албан ёсны гэрээ байгууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23
Х.Нямбаатар: Учрал хүү урдах ажлаа хийж гавихгүй юм, харин намайг намнах ажилдаа гарамгай юм 2026/10/22
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ 2026/10/22
БОГДХАН УУЛАНД ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/10/22
ЦАХИМ ЗАЛИЛАНГ ТАНИХ ZALILAN.113.MN ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо 2026/10/22
Замын-Үүд боомтоор 8.26 кг алт хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг илрүүлжээ 2026/10/22
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭМБ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗЛАА 2026/10/21
ЗГ: “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна 2026/10/21