БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ӨНӨӨДӨР “САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ ӨДӨР”


Олон улсын улаан загалмай, Улаан Хавирган сар Хөдөлгөөний хүний нөөцийг бүрдүүлдэг хамгийн чухал хүч нь Сайн дурын идэвхтнүүд байдаг. Хүмүүнлэгийн үйлсэд иргэдийн санал санаачилга, идэвх оролцоо, хамтын ажиллагааг дэмжих, сайн дурын идэвхтний сүлжээ, хөдөлгөөнийг хөгжүүлэх нь Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байдаг.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийгмийн эмзэг бүлгийнхэнд шуурхай хүргэж, гамшиг, ослын үед нэн яаралтай хариу арга хэмжээнүүдэд нэмэлт хүч болж туслах, анхны тусламж үзүүлэхэд өөрсдийн ажлын туршлага, авьяас чадвар, сайхан сэтгэлээ зориулан үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүмүүс бол сайн дурын идэвхтнүүд байсаар ирсэн.

Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Удирдах Зөвлөлийн хурлаар “Сайн дурын идэвхтний бодлого”-ыг баталсан.
Тус хурлаар, Сайн дурын идэвхтнүүдийн эгнээг тэлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож буй сайн дурын идэвхтнүүд, аж ахуйн нэгж байгууллагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах зорилгоор Сар бүрийн 01-ний өдрийг “Сайн дурын идэвхтнүүддээ Талархал илэрхийлэх өдөр” болгох шийдвэрийг гаргасан юм.

Өнөөдөр Улаан загалмайн байгууллагын хэмжээнд Дунд шатны хороод сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлэх, тэднийг урамшуулах, олон нийтэд алдаршуулан сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 6 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 12 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 13 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 14 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23