МОНОПОЛИО ТОГТООСОН “АЛТАН ТАРИА”-Н БАРИМТЫГ ФОКУСЛАВ

info@focus.mn
2024/04/03

Гурилын импортын татварыг тэглэхтэй холбоотойгоор үндэсний компаниуд эхнээсээ  тараа таниулаад байна.  Гурил, мах бол монголчуудын стратегийн гол бүтээгдэхүүн. Нийлүүлэлт нь багасах, үнэ нь арав хорин төгрөгөөр нэмэгдсэн төдийд л монголчуудын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Тиймдээ ч гурил, мах болон бензиний үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл, татаас төлбөр байнга өгч үндэсний компаниудаа бодлогоор дэмжиж ирсэн.   Харамсалтай нь хичнээн дэмжсэн ч гурилын үнэ өссөөр, нэмэгдсээр эцэстээ төр засагт ч дийлдэдгүй, ард түмнээ ч хайрладаггүй мангас болтлоо монополио тогтоосон “Алтан тариа” компаниийн эзэн П.Цэнгүүн  Монголын гурилын зах зээлийг базсаныг харлаа, үзлээ. “Алтан тариа” гурилын үйлдвэр 27 жилийн өмнө Монголын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг байсан юм.

 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ  “АЛТАН ТАРИА” ХК-ИЙГ  800 САЯ ТӨГРӨГӨӨР ХУВЬЧИЛСАН ТҮҮХ

1996 онд хувийн их дээд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр 10 гаруй мянган төгрөг, талх 240 төгрөг,  нэг кг гурил  325 төгрөгийн үнэтэй байлаа. Ийм үед 800 сая төгрөгөөр 40 жилийн настай Монголын хамгийн том ууган үйлдвэрийг агуулга дахь түүхий эдтэй нь, сейфэн дэх мөнгөтэй нь, дансан дахь өр авлагатай нь худалдаж авна гэдэг зүгээр л хуйвалдаан байсныг одоо ч монголчууд мэддэггүй. Баримт сөхвөл:

БАРИМТ 1. Монгол Улсын Засгийн газрын “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн оролцоог хувьчлах тухай 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Алтан тариа” ХК-ний дүрмийн сангаас төрийн өмчийн 51 хувьд ноогдох хувьцааг нэг багц болгож Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчилж худалдахыг Төрийн өмчийн хороо / ТӨХ/- ны дарга З.Энхболдод зөвшөөрчээ.  “Алтан тариа” ХК-ний төрийн өмчийн 51 хувийн хувьцааг худалдах доод үнийг 800.0 сая төгрөгөөр Төрийн өмчийн хороо тогтоож нийтэд зарлажээ. Тухайн үеийн баримтыг сөхвөл, “Алтан тариа” ХК нийт 2 тэрбум 702.5 сая төгрөгийн хөрөнгөтэй. Үүнээс 292.7сая төгрөгийн үндсэн, 2409,8 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 341,1 сая төгрөгийн өглөгтэй, үүнээс 73,0 сая төгрөг нь банкны зээл байсан бол  1 тэрбум 233,5 сая төгрөгийн цэвэр ашигтай, 2 тэрбум 288,4 сая төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Үүний 51 хувь буюу 1 тэрбум 167,1 сая төгрөг нь төрийн өмчийн хувьчлагдах хөрөнгө байсан байна.  Өөрөөр хэлбэл тухайн үед ТӨХ-ны дарга асан З.Энхболд тус компаний үндсэн хөрөнгөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т заасны дагуу зах зээлийн үнэ, валютын ханшиин өөрчлөлт зэргииг харгалзан хөрөнгийн дахин үнэлгээ хийлгээгүй байна.


 ФОКУСЛАВАЛ:  “Алтан тариа” ХК 1996 онд улсын төсөвт татвар болон ногдол ашгаар 1996 онд 741сая төгрөг, 1997 онд 946,4 сая төгрөг төлж байсан гэхээр хувьчлах шаардлагагүй ямар том үндэсний үйлдвэр байсныг батална. Харамсалтай нь  их хувьчлал нэрээр үндэсний хамаг том хүнсний үйлдвэрүүдээ хувьчилснаар  өнөөдөр 30 жилийн дараа П.Цэнгүүн гэдэг бизнесмэнийг ард түмнээ гурилынхаа үнээр дарамталж, төр засагтаа даам гарсан  феодалыг төрүүлэх эхлэлийг тавьжээ.

 БАРИМТ 2:  П.ЦЭНГҮҮН ГЭЖ ХЭН БЭ?

“Алтан тариа” компанид торгууль тавьбал тэр торгууль ард түмний нуруун дээр л бууна” хэмээн  даапаалж гурилынхаа үнийг нэмж байсан П.Цэнгүүн гэж хэн бэ?

1. АН-ын гишүүн.

2.2008 онд АН-аас НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байсан.

3. “Алтан тариа” компани нь Монгол Улсын гурилын дотоодын хэрэгцээний 60-70###/span#<-ангадаг

4.”Алтан тариа” компанийг нийгэмчилж аваад, төр өөрөө гурилын бизнесээ хий” хэмээн пээдийдэг

5. БНМАУ-ын УТТ-ны гишүүн Сүрэнгийн хүргэн

6. Төрийн байгууллагуудын тавьсан торгуулийг гурилын үнээ нэмж, хэрэглэгчдээрээ төлүүлдэг

ФОКУСЛАВАЛ:

Стратегийн гол бүтээгдэхүүн гурилын үйлдвэрүүд  100 хувь хувийн хэвшлийн мэдэлд байгаа нь өнөөдөр гурилын үнийг  тогтвортой барих, Засгийн газраас ямар нэгэн  бодлого, зохицуулалт хийх боломжгүй  болсныг  П.Цэнгүүний үйлдлүүд харууллаа. Сүүлийн хоёрхон жилийн баримтыг фокуслахад  2021 онд 9 гурилын үйлдвэрт 38.8 тэрбум төгрөгийн 2022 онд 8 гурилын үйлдвэрт 38,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлүүд олгожээ.  Ингэхдээ арилжааны банкуудаар дамжуулан жилийн 10.65 хувийн хүүтэй олгосон бөгөөд аж ахуй нэгжүүд нийт зээлийн хүүгийн ердөө 3 хувийг, Засгийн газар үлдсэн 7.65 хувийг татаас хэлбэрээр санхүүжүүлж, 2021 онд татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.93 тэрбумийг зээлийн хүүгийн дэмжлэгт үзүүлжээ. Харамсалтай нь 2022 онд 1124 төгрөгөөр үйлдвэрлэж байсан нэгдүгээр гурилын үнэ 2023 онд 52,3 хувь буюу 597 төгрөгөөр өсчээ. Тиймээс цаашид Засгийн газар гурилын үйлдвэрүүдийг дэмжих үү, түүхий эдийг нь үйлдвэрлэгч тариаланчдаа дэмжих үү гэдэг сонголтыг хийх бололтой. Магадгүй Гурилын импортын татварыг тэглэх хуулийн төсөл УИХ-аар дэмжигдсэн тохиолдолд Засгийн газраас байнга татаас авч, паразиталж “амьдардаг”  гурилын жижиг үйлдвэрүүд үүдээ барьж магадгүй. Тэглээ гээд зах зээлийн жамаараа үлдэх нь үлдэж, үнийн зохицуулалтыг төр, засаг зохицуулдаг биш, орос, монгол гурилын алийг нь сонгохоо хэрэглэгч өөрөө шийднэ.  

ТҮҮХЭН БАРИМТ: 

1959 онд ЗХУ-ын хөрөнгөөр хоногт 110 тн улаан буудай тээрэмдэх, нэг удаад 16.0 мянган тн үр тариа хадгалах хүчин чадалтай элеватор байгуулагдсан.

1964 онд 1-р элеваторт өргөтгөл хийж 32.0 мянган тн буудай хадгалах хүчин чадалтай болсон.
1975 онд Тээрмийн цехэд өргөтгөл хийгдэж хоногт 180 тн буудай тээрэмдэж, боловсруулах хүчин чадалтай болсон.
1986 онд 36.0 мянган тн буудай хадгалах хүчин чадалтай 2-р элеватор байгуулагдсан.
1992 онд Yүсгэн байгуулагчдын хурлаар 51%-ийн төрийн оролцоотой “Алтан тариа” Хувьцаат Компани болсон.
1997 онд - Төрийн эзэмшлийн 51%-ийн хувьцааг хувийн хэвшлийн компани худалдан авч бүрэн хувьчлагдсан


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 220.109.215.57
    2024/04/04

    saihan dolooloo ene site iig block hiine ee.

    Хариулах
  • 103.168.34.47
    2024/04/03

    Хуулгүй төрийн гутамшиг

    Хариулах