БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй  айлчлал юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Мөн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 3 цагийн өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 4 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 4 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 6 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 9 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 11 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18