БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Үндэсний хувцсаа өмсөн марафонд гүйсэн Г.Оюунгэрэл Гиннесийн амжилт тогтоолоо


Монгол эмэгтэй үндэсний дээл хувцсаа өмсөж уралдаад, Гиннесийн дээд амжилт тогтоосон баяртай мэдээ байна. Монгол улсын иргэн Г.Оюунгэрэл нь Канад улсын Торонто хотын “TCS Toronto Waterfront” марафонд 13-р зууны үеийн Монгол хатны Богтаг малгай, уужийн хамт өмсөж, бүтэн марафон буюу 42 км-ын зайд амжилттай гүйж, хэдхэн цагийн өмнө барианд орлоо. Тэрээр 3 цаг 40 минут 28 секундэд замаа дуусгасан бөгөөд Богтаг малгай, ууж өмссөн буюу энэ хувцасны ангилалдаа Дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрээр тэмцээний дараа сэтгэгдлээ хуваалцахдаа " Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор Монгол үндэсний өв соёл 13-р зууны Монгол хатны Богтаг малгайг Монгол дээл, уужийн хамт өмсөж Геннисийн амжилт тогтоосондоо баяртай байна" хэмээн ярьсан байна.

Г.Оюунгэрэл нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Одоогоор АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм байна. Түүний хувьд дэлхийн алдарт 6 марафонд амжилттай оролцож, өнгөрсөн зун 6 од медалиа гардан авч, бахдам амжилт үзүүлж байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 4 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 4 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 5 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 5 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 5 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026/11/09
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 2026/11/09
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 2026/11/09
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 2026/11/09
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 2026/11/09