БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МУЗН-ИЙНХЭН БАТСҮМБЭР ДЭХ АХМАДУУДАД НИЙГЭМ, СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Батсүмбэр суман дах “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмад настнууд, ажилтан, албан хаагчдад нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.


Сургалтаар “Ахмад настны үндэсний төв”-ийн ажилтан, үйлчлүүлэгч нарт “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх" нь сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүлж, “ахуйн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түлэгдэлтийн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ” сэдвээр ярилцаж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх тэмцээн уралдаан зохион байгуулж, хамтдаа дуулж, бүжиглэн, үс засах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.
Сургалт, өдөрлөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын газрын ахлах ажилтан А.Мөнхтуул, Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг болон тус хорооны арга зүйч, Сайн дурын идэвхтнүүд чиглүүлэн явуулав.
Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Ахмад настны үндэсний төв”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, ахмадуудын асаргаанд шаардлагатай хананы аюулгүйн бариул, амны хаалт, гар ариутгагч, хувцас, чийг нэвтрүүлдэггүй асаргааны дэвсгэрүүд зэрэг шаардлагатай зүйлсийг, асруулагч ахмадуудад хувийн хэрэгцээнд нь зориулж ариун цэврийн хэрэгслүүд гардуулж өглөө



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11