БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДЭЭС АВИЛГА АВСАН ГЭХ ЭМДЕГ-ЫН ХЭЛТСИЙН ДАРГА А.ТӨВШИН ХЭНД ҮЙЛЧИЛЭВ?


Хувийн эмнэлгүүдэд олгодог ЭМД-ийн мөнгөнөөс хувь авдаг байсан байж болзошгүй гэх үндэслэлээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Номинсувд нарыг АТГ-аас энэ сарын 16-ны өдөр баривчлан саатуулаад байгаа. Гэтэл энэ хэрэгт анх сэжиглэгдэн шалгагдаж байсан ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин гэх эмэгтэй сул чөлөөтэй явж байгаа нь энэхүү хэргийг улс төрийн захиалгатай гэх хардагдахад хүргээд байна. Учир нь А.Төвшин  120 сая төгрөгийн авилга авснаа хүлээсэн гэх бөгөөд АТГ-ынхан энэ хэрэгт ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг холбогдуулан барьж хорихдоо А.Төвшингийн мэдүүлгийг үндэслэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй юм.  Эх сурвалжуудын мэдээлж буйгаар А.Төвшин нь энэхүү үйл явдал болохоос өмнө байцаагдан шалгагдаж байсан гэх бөгөөд тэрбээр “Л.Бямбасүрэн даргынхаа машинд 50 сая төгрөг үлдээж буусан” хэмээн мэдүүлсэн байдаг аж.

ФОКУСЛАВАЛ:

А.Төвшин нь ЭМДЕГ-ын  нэхэмжлэл хариуцсан хэлтсийн даргаар ирэхээсээ өмнө “Мөнхийн тун” ХХК-ийн дэд захирал, Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан нэгэн аж. Түүнийг сүүлийн үед илт мэдэгдэхүйц хөрөнгөжсөн гэх мэдээлэл байна.

 Өнгөрсөн хавар болсон “Эмийн  сонсгол”-ын  үеэр Эрүүл мэндийн сайд асан, дэд сайд С.Энхболдыг “Мөнхийн тун” ХХК-тэй ашиг сонирхлын холбоотой хэмээн зарлаж байсан. Гэтэл энэ ЭМД-ын авилгын хэрэг дээр энэ компанийн дэд захирал асан А.Төвшин холбогдож улмаар С.Энхболдын сонирхож байгаа албан тушаал болох ЭМДЕГ-ын даргыг матаж, цагдан хориулж үүнийгээ хэвлэлүүдээр цацуулж дуулиан болгосон нь улс төрийн зорилготой хэмээн ярьцгааж байна.

Ажилтан албан хаагчдынх нь бурууг даргад нь тохож хамтатгаад,  нийгэм даяар яллуулчихаад албан тушаалыг нь булааж авдаг технологийг хүмүүс мэддэг болчихсон. Нэгэнт дуулиан үүсгэж цагдан хорьсон бол ямар нэгэн хэрэг үүрүүлээд яллахыг оролддог улс төрийн энэ технологийг Хөгжлийн банк, Нүүрсний хэрэг, Ногоон автобусны гээд хэргүүдээс харж болно. Нэгэнт цагдан хорьсон бол ямар нэгэн хэрэг хүлээлгээд ялладаг хэлмэгдүүлэлтээ хуулийнхан  “ёлкны мод” гэж нэрлэдэг талаар ярьдаг.  Үүн шиг ЭМДЕГ-ын авилгын гэх хэрэгт даргаар нь туг тахиж нийгэмд дуулиан тарихыг оролдсон ч  гол “авилгач” нь эхнээсээ ийнхүү даравч ил гарч эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан сануулахад  Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг АТГ-аас шалгаад 2-3 жил болж буй. Авилга, албан тушаалын гэх хэргийг нь “боосон” гэх атлаа өнөөдрийг хүртэл хав дарж байгаа гэх яриа улстөрчид дунд бий. Энэ хэрэг юу болсон юм бол?

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО Өчигдөр
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв Өчигдөр
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? Өчигдөр
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06