БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЗАСАГ ДАРГААС НЬ ХОЁРОНТОО ОГЦРУУЛААД Ч САЛДАГГҮЙ Ө.СУМЬЯАБААТАР​


Иргэд нь ч, Иргэдийн хурлын төлөөлөгч нар нь огцруулаад ч явдаггүй албан тушаалтнууд нийслэлд бий. Тэдний нэг болох НИТХ-д дахин нэр дэвшээд  байгаа Баянголд дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг фокуслав

Сумьяабазар, Сумьяабаатар гээд ах дүү 2 шиг адилхан нэртэй 2 дарга нийслэлд нэг хэсэг хамт ажилласан. Нэг нь Баянгол дүүргийн Засаг дарга, нөгөөх нь нийслэлийн Засаг дарга. Баянгол дүүргийн ИТХ нь байсхийгээд хуралдаж Засаг дарга Ө.Сумьяабаатараа огцруулна. Нийслэлийн Засаг бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Д.Сумьяабазар нь хамгаалаад үлдэнэ. 

  • Харин одоо Д.Сумьяабазарын орыг залгамжилсан Х.Нямбаатар дөрвөн жил ажиллахдаа 2 удаа огцорч, хариуцлага тооцуулсан  Ө.Сумьяабазарыг ирэх 4 жил дахин Баянгол дүүргийг удирдуулахаар НИТХ-ын сонгуулд нэр дэвшүүлээд байна

2022 оны 03-р сарын 25-ны өдөр. Ө.Сумьяабаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үйлдэл хийсэн хэмээн Баянгол дүүргийн ИТХ огцруулах санал гаргаж нийт 40 төлөөлөгчийн 29 нь дэмжсэн байдаг. Уг шийдвэрээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт илгээсэн боловч Ардчилсан намынхантай нийлж Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулсан шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгөөд буцаасан. Д.Сумьяабаатар Засаг даргаараа үлдсэн.

 2023.03 дугаар сарын 29. Энэ явдлаас хойш жилийн дараа.

 Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчид бас дахин хуралдаж Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахыг бас л олонхиороо дэмжсэн байдаг.  Гэтэл Ө.Сумьяабаатар огцроогүй төдийгүй өнөөдрийг хүртэл Баянгол дүүргээ засаглахаас гадна дахин улирахаар НИТХ-д МАН-аас нэр дэвшжээ. Баянгол дүүрэг өмнө нь АН-ын С.Эрдэнийн ВАНТ УЛС хэмээн нэрлэгддэг байлаа. Одоо МАН-ын буюу оргилын Ж.Ганбаатарынх болсон. Нэг хүний вант улсаас нөгөөхөд шилжсэн ч Баянголчууд өнөөдрийг хүртэл хөгжсөн ч үгүй, хөлжсөн ч үгүй. Ө.Сумьяабаатар мэтийн улс төрийн хамгаалалттай, Баянгол дүүргийг нь өмчилсөн ВАН-гуудын гар хөлийг хэний төлөө юуны тулд НИТХ-ийн сонгуульд дахин нэр дэвшүүлж буй нь тодорхой. Тэр ирэх 4 жил дахиад л  Баянгол дүүргийг "хувьчилж авсан" мэт удирдана. 

 Баянголчуудаа хэрсүү байцгаая. Хэнийг сонгохоо Та өөрөө мэдэх ч хэн нэгний гар хөлийг бүү дэмжээрэй.

Хариуцлага ч тооцож ч чаддаггүй, огцруулчиж ч болдоггүй Ө.Сумьяабаатарт нам нь хариуцлага хүлээлгэж чаддаггүй юм бол Баянголчууд өөрсдөө энэ сонгуулиар хариуцлага тооцож үл сонгоё


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 1 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 20 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 20 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 20 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 21 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11