БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА


Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон ажлын албаны бүрэлдэхүүний хамтаар Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулж, тэдний санал хүсэлт, гол тулгамдаж буй асуудлуудыг ярилцжээ. 

  • Багануур дүүрэгт төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 1 ерөнхий боловсролын сургуульд 7352 хүүхэд;
  • Багахангай дүүрэгт төрийн өмчийн 1 ерөнхий боловсролын сургуульд 833 хүүхэд;
  • Налайх дүүрэгт төрийн өмчийн 6, төрийн бус өмчийн 3 ерөнхий боловсролын сургуульд 12,300 хүүхэд;
  • Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 7 ерөнхий боловсролын сургуульд 30,000 гаруй хүүхэд суралцаж байна.

Багануур, Багахангай дүүргийн хувьд хүн ам цөөтэй тул сургуулиудын ачаалал хэвийн байгаа ч барилгууд нь хуучирч, шаардлага хангахгүй болж байгааг захирлууд хэлэв. Налайх дүүрэгт зүүн бүсийн аймгуудаас түр оршин суухаар ирж буй хүн амын тоо нэмэгдэж байгаагаас үүдэн сурагчдын тоо нэмэгдэж буйг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал онцоллоо.

Чингэлтэй дүүрэгт 5-р сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барьж байсан гүйцэтгэгч компани 5 жилийн хугацаанд барилгыг бүрэн ашиглалтад оруулаагүй тул өнгөрсөн наймдугаар сард гэрээг цуцалж, есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар бусад арга хэмжээг авсан.

Барилгын ажил 99 хувьтай байгаа ба төлөвлөсөн хугацаанд ашиглалтад орж, сурагчдаа хүлээн авах боломжтой болсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 23 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11