БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэрийг судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн гаргаснаар иргэдийн тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэнэ

Admin
8 цагийн өмнө

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд ажиллав.


Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэхэд анхаарал хандуулах ёстойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэлээ.

Ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд ээлжит бус чуулган зохион байгуулж, Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан болохыг дурдсан. Тэрбээр “Статистик, судалгаа, мэдээлэлгүйгээр аливаа түвшинд шийдвэр гаргах нь нүдээ боогоод харанхуйд алхахаас ялгаагүй. Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны шийдвэр гаргалтдаа ашиглаж чадаж буй эсэх нь анхаарал хандуулах асуудал” хэмээгээд, иргэдэд тулгамдаж буй үнийн өсөлт тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд өгөгдөл, тоон мэдээлэл ашиглах чадвартай байхын чухлыг тэмдэглэсэн.

Улсын Их Хурлын хянан шалгах чухал чиг үүргийн хэрэгжилтийг хангахад Үндэсний статистикийн хороо нэн чухал үүрэгтэй гэдгийг тэрбээр онцлоод, тус хорооны судалгаа, тоон мэдээллийг яамдаас эхлээд шийдвэр гаргах төрийн байгууллагууд ашигладаг байх нь чухал гэлээ. Монголбанк ямар тоон мэдээлэлд үндэслэж мөнгөний бодлого баримтлах, Эдийн засгийн хөгжлийн яам ямар тоон мэдээлэлд суурилж хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлтийн бодлого хэрэгжүүлэх, Сангийн яам ямар өгөгдөл, судалгаанд үндэслэж оновчтой төлөвлөлт, ухаалаг төсөвлөлтийг хийхийг шийдвэрлэх учраас Үндэсний статистикийн хорооны мэдээллийг ашиглах чадвартай байх, эмх цэгцэд нь оруулах нь бидний хамтын зорилгын үр дүн гэж хэлсэн. Улмаар төрийн байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүийн үнийн өсөлт, сүүлийн үеийн хамгийн хүндрэлтэй үнийн өсөлтийг үүсгэж байгаа эмийн үнийн өсөлт гэх зэрэг иргэдэд тулгамдсан асуудлуудыг оновчтойгоор, бодитой шийдвэрлэхэд чухал гэдгийг сануулж байв.

Д.Амарбаясгалан “Цаашид судалгаа шинжилгээгүйгээр шийдвэр гаргах үйл явц аль ч түвшинд байж болохгүй. Харин төрийн аливаа шийдвэр гаргалтад статистикийн байгууллагын үнэн бодитой, чанартай мэдээлэл, судалгаа чухал үүрэгтэйг бид нотлох ёстой” гэсэн юм.

Статистикийн салбарт нэвтэрсэн технолгийн дэвшил нь үйл ажиллагаанд үр нөлөөтэй байгааг Д.Амарбаясгалан дарга хэлээд Улсын Их Хурлын зүгээс салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хууль хэрэгжилтэд хяналт тавих, төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлд анхаарал хандуулан ажиллах болно гэлээ.

Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтойг УИХ-ын дарга онцлов

 Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Түүхэн ойг тохиолдуулан олон нийтэд зориулан цахим цэсийн өгөгдлүүдийг нээлттэй болгосныг ҮСХ-ны удирдлагууд УИХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа. Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг өгөгдлийн шинжлэх ухааны чиг баримжаатай хөгжүүлэх, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор их өгөгдөл буюу “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг 2022 оноос хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд хөгжүүлсэн “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан”, “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан” системүүд нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлж, их хэмжээний өгөгдөл хадгалах, боловсруулах, дүгнэн шинжлэх, хэрэглээнд нэвтрүүлэх олон талын ач холбогдолтой юм.

Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтойг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлоод, статистикийн байгууллага мэргэжлийн шинж, чанараа хадгалж, улам бэхжихэд анхаарал хандуулахаа илэрхийллээ. Тэрбээр шинжлэх ухааны үндэслэлтэй статистик мэдээллийг хөгжүүлэх, бодит судалгаа, тоон мэдээллийг шийдвэр гаргалтад өргөн хүрээнд ашиглах бодлогыг түлхүү дэмжиж ажиллана. Мөн салбар хоорондын мэдээллийн уялдаа холбоог сайжруулж, үндэсний статистикийн байгууллагаас хүний нөөцийг бэхжүүлэх, судалгааны чанарыг сайжруулах, орон нутгийн дэд бүтцийг баталгаатай бий болгох, цалин хангамж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх талаар Улсын Их Хуралд гаргасан хүсэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй цалин, хөлсний бодлого, ялангуяа төрийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу ижил түвшинд үнэлэгдэх, цалин, нөхцөл байдал нь ижил түвшинд, ижил зэрэглэл үнэлэх үзэл баримтлалыг дэмжиж ажиллах нь зүйтэй гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 6 цагийн өмнө
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 6 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 6 цагийн өмнө
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО 7 цагийн өмнө
Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо 7 цагийн өмнө
ӨРХИЙН ТҮВШИНД НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС ҮЕ ШАТТАЙ ТАТГАЛЗАЖ, ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧИНД ШИЛЖИХ ХАМТАРСАН УРИАЛГАД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 9 цагийн өмнө
САЙД Ц.ИДЭРБАТ МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ 9 цагийн өмнө
С.Баярмаа: Л.Төмөрчөдөр авлига, ашиг сонирхлоор 12,000 га газрыг олгосон байж болзошгүй 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 10 цагийн өмнө
Хүүхдийн мөнгийг энэ сарын 19-нд олгоно 12 цагийн өмнө
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлэв 13 цагийн өмнө
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ТҮҮХТ 105 ЖИЛИЙН ОЙГООРОО СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНУУЛЛАА 14 цагийн өмнө
НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН ХЭЭРИЙН СУДАЛГААГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНААС ӨМНӨ ДУУСГАЛАА 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 138 дахь өдрийн үйл ажиллагаа болно 15 цагийн өмнө
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо Өчигдөр
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав Өчигдөр
МАН-ЫН БҮЛЭГ: МОНГОЛБАНКНЫ МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ Өчигдөр
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн төслийг салбарын төлөөлөлтэй хэлэлцлээ Өчигдөр
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 104 УДААГИЙН ДУУДЛАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ Өчигдөр