БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын гишүүн, БГД-ийн МАН-ын дарга Ж.Ганбаатар нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг нэхжээ


Энэ талаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 6 дугаар хорооны Засаг дарга С.Сүхбаатар цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр, 

- Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль 2024.10.11-нд болохтой холбоотой өчигдөр /2024.09.01/ Баянгол дүүргийн намын хороо нэр дэвшигчдээ тодрууллаа.
Харамсалтай нь дүүрэг, хороондоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй, намдаа чанагдсан илүүг хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг минь мохоох гэж үзлээ.

Дэвшигчдэд 100 сая төгрөгийн босго тогтоож танил тал , ах дүү, туслах зөвлөх, хамаатан саднаа нэр дэвшүүлсэн, дүүргийн намын удирдлагуудыг сайтар дэглэсэн жүжиг болж өнгөрлөө.

4 жил хорооны дарга 750-1,5 сая төгрөгийн цалинтай ажилласан. Мөнгөний цензуртай, өөрийн хүслээр хэрхэхийг шийдэж таалдаг, дураар тонгочих эрх мэдэл мөнгөний хэмжүүрт нэг талдаа сөхөрч байна.
Олон залуус мэдэх ч дуугуй тонголзоод өнгөрч байна. Би ажлаараа харуулдаг, та нарын худал хуурмаг миний хаана ч хүрэхгүй!!!

Өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн ЗДТГ-аас эхлээд өөрт ашигтай дарга, удирдлагын суудлыг бэрээсээ эхлээд, найз нөхөд, хүрээллийн хүнээрээ дүүргэсэн Ж.Ганбаатар энэ удаад ч олон залуусын боломжийг хумсаллаа.

Эдний дэглэсэн олон жүжгийг харж эвлэрч чаддаггүй байсан ч энэ удаагийн жүжиг дэндүү эрээ цээргүй, шударга ёс, тэгш эрх, намын дүрмийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо.
Баянгол дүүргийн МАН-ын хороон дарга Ж.Ганбаатарт таалагдаагүй бол нэр дэвших эрхгүй, түүний шаардсан мөнгийг өгөхгүй бол сонгуульд өрсөлдөх эрхгүй!
Түүний хамаарал бүхий хүмүүс нэр дэвшдэг бичигдээгүй хуулийг мөрдүүлж байна.
Өчигдрийг хүртэл шударга ёсыг дээдлэнэ, хийсэн ажлаар нь өрсөлдүүлнэ, сонгогч олны итгэл дэмжлэгийг харна гэж итгэж явсан.
Гэтэл биш байж. Тэр бүүр мөнгө улаан нүд цагаан гэдгийн бодит биелэл болж иргэд сонгогчдын итгэлийг бизнес гэж хардаг болжээ.

Хамгийн харамсалтай нь: Ж.Ганбаатарын энэ мөнгөний тогтолцоо ихэнх залууст ухамсар ёс суртахуунаа түр далд хийгээд мөнгөний төлөө зүтгэхээс өөр зам үлдээхгүй. Ингэж явахдаа тэд буруу зөрүү зүйл байсан ч нүдээ аниад өнгөрнө. Нэгэнт тийм замаар замнаад ирсэн хүн цүнхийг нь бариад хэлснийг нь үг дуугүй хийж, дэмжинэ. Ёс зүй, ёс суртахууны нүд нь сохорсон хүн зөв буруугийн хил хязгаарыг давж байгаагаа юман чинээ тоохгүй. Ж.Ганбаатар өөрийн үүсгэсэн мөнгөний хэмжүүртэй Чөтгөрийн тойрогтоо олон залуусыг золиосолж байна. Нөгөө талдаа хийж бүтээх хүсэлтэй залуус биш эрх ашиг, мөнгөний хойноос явах эвдэрхий хүнээр дүүрсэн төрийн үр дүн тодорхой биз дээ…

Миний хувьд үүнтэй эвлэрч чадахгүй…
Өнөөдрөөс МАН-ын гишүүнээс гарч байна. Өөрийн сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн тулд, сонголтгүй сонголтыг өөрчлөхийн тулд энэхүү улс төрийн шийдвэрийг гаргаж дараагийн улс төрийн алхмаа хийх болно. Ирэх орон нутгийн ИТХ-ын сонгуульд Ж.Ганбаатар л биш шүү. “Залуус” өөр шүү! Өөр шиг чинь биш шүү гэдгийг онцлон хэлье. 

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 6-р хорооны Засаг дарга С.Сүхбаатар гэжээ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ГАРСАН ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХОЁР НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАНА 6 цагийн өмнө
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАХААР БОЛСНЫГ ТАНИЛЦУУЛАВ 6 цагийн өмнө
АЛБА ХААГЧИД 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛЖ, 147 ИРГЭНИЙГ УТААЖИЛТЫН БҮСЭЭС ГАРГАЛАА 11 цагийн өмнө
Г.Отгонтуяа: Охины минь төлөө хамтдаа залбирч, шударга ёс биелэхийг ерөөж өгөөрэй 12 цагийн өмнө
Сурагчид энэ 7 хоногт хичээллээд амарна 12 цагийн өмнө
ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА 13 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэж, тусламж үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэнэ 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: "Баялагтаа эзэн монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ 14 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо 2026/10/23
Э.БАТШУГАР: ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭЧИЛЖ, ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛНА 2026/10/23
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ 2026/10/23
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа 2026/10/23
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо 2026/10/23
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА 2026/10/23
Оюутолгойн ногдол ашгийг 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналыг буцаан татлаа 2026/10/23
Сурагчид ирэх 7 хоногт хичээллээд амарна 2026/10/23
ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа 2026/10/23
ҮЙЛ ЯВДАЛ: “Монгол Улс ба НҮБ” сэдэвт хэлэлцүүлэг болно 2026/10/23