БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХААН ШИРЭЭНИЙ АР ДАХЬ ЖИНХЭНЭ ХААН

Г.Оюунтуяа
2025/06/25

АНУ-ын улсын Остин хотод болсон blast.tv austin major 2025 буюу CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Монголчуудыг огшууллаа. Ази тивээс тэр дундаа 3 сая хүн амтай Монгол улсаас CS-2-ын дэлхийн аваргын финалд үлдсэн анхны баг, мөн хамгийн залуу баг болж түүх бүтээлээ. Уг тоглолтыг өчигдөр Монгол улсаас шууд дамжуулалтаар 100,000 хол давсан хүн үзэж, подвалаас эхэлсэн цахим спорт хэрхэн дэлхийн спорт болж, монголчууд түүнд яаж хүрсэнийг, хаана явааг харуулсан түүхэн үйл явдал боллоо.


The MongolZ багийн зөвхөн энэ хүртэлх алдар нэр, шагнал урамшууллаар нь хүмүүс татагдаж сонирхохоос илүүтэй багийн бүрэлдэхүүн дэх гишүүдийн үлгэр жишээ, даруу төлөв, хичээнгүй байдалд маш их татагдаж байгаа гэж хэлж болно. Багийн ахлагч bLitz буюу Б.Гарьдмагнай шатрын спортын fide Мастер цолтой, багийн том ах,   910-ын ичимхий зан болоод Түүнийг дэлхийн тамирчин болоход ердөө 4000 цаг хангалттай байсан. Techno4k-ын царайлаг хүмүүжилтай, биеэ авч яваа байдал, яриа, mzinho эмээгээрээ тэтгэврийн зээл авхуулж компьютертэй болсон эгдүүтэй хүү, Senzu-ын хөөрхөн инээд төрөхдөө л тоглож эхэлсэн байх хэмээн гайхшруулдаг түүний ур чадвар гээд тэд зөвхөн чадвараараа ч биш, хүмүүжлээрээ, үлгэр дууриалалаараа Монголчуудыг нэгэнт автуулж эхлээд байна.


Мэдээж энэ бүрэлдэхүүний ард үргэлж асаалттай байдаг нэг хүнийг бид мартах ёсгүй. Энэ бол багийн дасгалжуулагч Маараа буюу Б.Эрдэнэдалай. Өдгөө 35 настай тэрээр CS 1.6-аас эхлэн Монголын CS багийн анхны бүрэлдэхүүний нэг юм.


"The MongolZ"-ийн өмнөх үеийн тамирчдыг дасгалжуулж, 2021 оноос "Checkmate" буюу одоогийн "The MongolZ"-ийн үндсэн суурийг бэлдэж, гаргаж ирсэн хүн юм.


Түүний тактик ур чадвар дэлхийд танигдаж, яалтчгүй анхаарлын төв байх болсон.  Багийнхаа эгзэгтэй үед түүний авсан тактикал тайм аутын дараа баг нь раундаа авахгүй байх магадлал бараг байдаггүй гэдгийг мэдэх биз. Тактикаа зүүдлэж сэрээд “Тэнгэрийн дуудлага”-тай тайм аут хийдгийг бүгд мэддэг болсон.


Багийнхан ч Маараа ахын тактик үнэхээр сайн гэдгийг үргэлж хэлдэг.  Тэр бол багийнхаа аав, ах, найз энэ хүртэлх  The MongolZ багийн найдвартай ар юм.

Түүнийг Австралийн "CS2"-ийн тайлбарлагч, аналистууд өнөө цагийн Азийн хамгийн шилдэг дасгалжуулагч гэж тодорхойлсон бол  "ESL Pro League"-ийн үеэр "Тэр бол Монголын "CS"-ийн өдгөө хаана байгаа шалтгаан. Хаан ширээний ар дахь жинхэнэ хаан" хэмээн онцолсон юм.


3
angry
30
care
0
haha
2
liked
3
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01