БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг мэдээлэл өгөв

Г.Оюунтуяа
2025/05/09

 УИХ-ын даргын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, түүнийг хэрхэн эзэмших талаарх саналыг эхний ээлжинд боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр /2025.05.09/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


УИХ-ын  гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П. Мөнхтулга, Ажлын хэсэг мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох  санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана хэмээн танилцуулав.


Түүний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа. Өнгөрсөн 18 жилийн турш Ухаа худаг,  Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгат зэрэг стратегийн орд газруудаас ард түмэн ямар үр өгөөжийг хүртэх вэ хэмээн хүлээж байсан. Үүнд хариулт өгөхөөр 126 гишүүнтэй шинэ парламент стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан нь түүхэн шийдвэр болж байна хэмээн онцлов.

Сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Засгийн газраас өмнө нь тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулсан бөгөөд тэрхүү ажлын хэсэг урьдчилсан байдлаар гаргасан дүгнэлтийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан гэсэн нэмэлт мэдээлэл өгсөн юм.

Засгийн газраас өргөн мэдүүлэхээр ирүүлсэн тогтоолын төсөлд УИХ-ын Тамгын газар хууль зүйн дүгнэлт гаргасан байна. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Баасандоржийн танилцуулснаар, тогтоолын төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу шаардлага хангаагүй гэж бүрдлийг буцаасан байна.


Тэрбээр, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-аас тогтоолууд баталж байсан боловч Таван толгой, Асгатын орд газартай  холбоотой тогтоолын заалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Тиймээс  Засгийн газар тогтоолын заалтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн хувь эзэмшлийн талаар саналаа тусгаж, 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэж үзсэн гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 14 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 14 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 15 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 15 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 19 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 21 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 21 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11