БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

PRO ТЕАТРЫН ЗАЛУУС АЛДАРТ "НУГАСНЫ АН" ЖҮЖГИЙГ ТАЙЗНАА ШИНЭЧЛЭН ТАВИНА


"Pro" театрын уран бүтээлчид энэ удаа Александр Вампиловын алдарт "Нугасны ан" жүжгийн зохиолыг мета драмын хэлбэрээр шинэчлэн толилуулах гэж байна. "Нугасны ан" ("Утиная охота ") нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд жүжигчид болон театрын үзэгчид өндөр үнэлдэг бүтээл юм.

2014 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн зургаан оюутан есөн жилийн дараа нэгдэж, "Pro" театр-ыг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд олон уран бүтээлээ үзэгчдэд хүргэсэн билээ. Тэд Францын алдарт зохиолч Виктор Хюго-гийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн визуал драм, Эрнст Теодор Амадей Гофман-ий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг, мөн Александр Дюма-гийн “Шадар гурван цэрэг” романаас сэдэвлэсэн физикл драм зэрэг олон бүтээлийг үзэгчдэд толилуулаад байна.

Тэгвэл энэ удаа "Сүүлчийн бороо" нэртэй, “Нугасны ан” жүжгийн зохиолоор бүтсэн мета драмын жүжгийг ирэх сарын 9-нөөс РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглох гэж байна. Энэхүү жүжигт амьдралын гүн гүнзгий асуудлууд, хүний сэтгэлийн зөрчил, харилцаа, хувь хүний өөрчлөлт, нийгмийн уур амьсгал зэрэг сэдвүүдийг гүн гүнзгий хөндөж, үзэгчдэд өөрсдийн амьдралыг дахин нэг удаа харах боломжийг олгох ажээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 7 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11