БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр амархан мууддаг

Г.Оюунтуяа
2025/03/13

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа үндсэн хоёр эх үүсвэр бий. Гэр хорооллын яндан болон автомашины утаа. Үүнээс автомашины утаа агаар бохирдуулагч эх үүсвэрийн 28 хувийг эзэлдэг. Автомашины утааг бууруулахын тулд олон улсад хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээнээс манай улс хэрэгжүүлж буй. Тэдгээрийн нэг нь автомашиныг нүүрсэн яндантай байлгах гэсэн шаардлага. Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр амархан мууддагГэтэл байгальд, хүний эрүүл мэндэд тийм их ач тустай нүүрсэн янданг зарж борлуулдаг тусгай сүлжээ манай улсад байна. Нүүрсэн янданг 1.5-2 сая төгрөгөөр худалдаж аваад Хятад улс руу өндөр үнээр зарж борлуулдаг. Нэг жилд гэхэд 40 мянга гаруй нүүрсэн янданг гадагшаа зарж борлуулдаг байна. Улмаар нүүрсэн яндан доторх үнэт металлуудыг салгаж авдаг. Харин шинээр болон хуучин худалдаж авч байгаа машинаа нүүрсэн яндантай эсэхийг иргэд төдийлөн шалгадаггүй. Нүүрсэн яндан нь машинаас ялгарах хорт утааг шүүдэг. Ингэснээрээ машины дотоод эд анги, ялангуяа хөдөлгүүрийн насжилтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй эд анги юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 14 минутын өмнө
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 1 цагийн өмнө
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 1 цагийн өмнө
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна 7 цагийн өмнө
ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДЛЫГ САЙТАР ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО 23 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгнө Өчигдөр
С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой Өчигдөр
Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Театрын урлагийн хөгжлийн оршин тогтнох үндэс ба менежментийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна 2026/11/16
Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна 2026/11/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 2026/11/16
​ Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх НИЙТИЙН ТӨВ-өөс Цахим орчинд хүүхдээ хамгаалах талаар уриаллаа 2026/11/16
Халамжийн тэтгэвэр 600 000 төгрөг болно 2026/11/16
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ, ХЭЛ ЗАСЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/16
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД “ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/11/16
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 94 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ 2026/11/16
Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна 2026/11/16