A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host

Filename: models/Weather_m.php

Line Number: 62

Backtrace:

File: /home/admin/web/focus.mn/application/models/Weather_m.php
Line: 62
Function: file_get_contents

File: /home/admin/web/focus.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 92
Function: get_all_weather

File: /home/admin/web/focus.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/focus.mn/public_html/index.php
Line: 144
Function: require_once

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Өнөө шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Т.Оюундарь
Өчигдөр

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 10-11-нд шилжих шөнө Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, 11-ний өдөр Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орно.

Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.Салхи:Шөнөдөө баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.   

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Өдөртөө бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -4...-6 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7...-9 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -6...-8 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

Энэ сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 
  • 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 
  • 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газар 14:30 цагт хуралдана 2 минутын өмнө
ОБЕГ: Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа 22 минутын өмнө
"Нисдэг Сүхжин"-гийн ОУХМ цолыг төрөлх нутгийнхан нь 46 сая төгрөгөөр мялаажээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт үүлэрхэг, өглөөгүүр ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Тэрсүүд өдөр 1 цагийн өмнө
Дорнодын Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Энэ онд нийслэлийн хэмжээнд 59.6 км явган замыг шинэчилнэ 17 цагийн өмнө
ЦЕГ: Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас барсан байж болзошгүй 20 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав 20 цагийн өмнө
Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ​Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа 21 цагийн өмнө
Зорчигчоо гүйцэд буугаагүй байхад нь хөдөлж, унагасан жолоочийг ТЦА-наас шалгаж байна 21 цагийн өмнө
​Өчигдөр улсын хэмжээнд найман бүсэд гал түймэр гарчээ 22 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа Өчигдөр
УОК: Шуурхай ажлын хэсэг байгуулагдаж Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллана Өчигдөр
Ван И: АНУ цор ганц өөрийгөө нэн тэргүүнд тавьж, зэрлэг араатан шиг бодлого гаргаж байна Өчигдөр
Жүжигчин Ким Сэ Руны үхэлд Ким Сү Хён буруутгагдав Өчигдөр
ӨНӨӨДӨР: "Хиймэл оюуны давалгаанд бэлдэх нь" хэлэлцүүлэг болно Өчигдөр
Хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө -3 хэм, цасан шуурга шуурна Өчигдөр