БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ “...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ


“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, 2022 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад өгсөн. Харин үүнээс сарын дараа гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж яваад өнөөг хүртэл Монгол Улсдаа буцаж ирээгүй байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны сүүлчээр Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж зургаан сар ажиллуулсан. Улмаар 2023 оны долдугаар сард Н.Будбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон.

Тэрээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкинд ажиллаж байв. Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ арваад хоногийн өмнө хуралдаад Н.Будбаярыг чөлөөлсөн байна.

Түүний оронд Б.Дүгэржавыг томилжээ. Энэ ихээхэн сонирхолтой ч гэх үү, сонин ч гэх үү томилгоо болжээ. Учир нь, Б.Дүгэржав Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар халагдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын “…Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан” гэх үндэслэлээр огцруулсан байдаг. Түүнийг тухайн үед бараг л “Том төслүүдийн дайсан” гэх нь холгүй цоллосон доо.

Эх сурвалжууд, “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг урагшуулах чиглэлд анхаарч, орон нутаг дахь зохион байгуулалт, менежментийн ажлыг Засаг дарга Б.Дүгэржавт даалгасан байна.

Тухайлбал, бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн биеэр орон нутагт ажилласнаас гадна, цахимаар холбогдож удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл Засаг дарга Б.Дүгэржав нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж мэдээлж байв.

Ажилгүй болсных нь дараа “…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа” гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө ингээд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилчих юм. Тэгэхээр мань эр цагаадсан болж таараад байна. Б.Дүгэржав 1997 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 2016 онд ИЗОУИС-ийг төгсжээ. Ховд аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Мянгад сумын ЕБС-д багш, сургалтын менежер, захирал, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэд дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.


Б.ГАРЬД 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 13 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11