БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хаврын саруудын цаг агаарын төлөвийг танилцуулж байна


Хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна.

Иймд малчид, ард иргэд хаврын цаг агаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.

Ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Архангайн ихэнх, Өвөрхангайн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгийн дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Говь-Алтайн ихэнх, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Увсын зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Тавдугаар сарын агаарын дундаж температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол тавдугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Говь–Алтайн ихэнх, Увс, Өмнөговийн баруун, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 17 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 17 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 18 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 18 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 22 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 23 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11