БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УГТЭ: АМЕРИКИЙН МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА


    Улсын гуравдугаар төв эмнэлэг нь АНУ-ын “ВИРТУ” сантай 2014 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус сангийн шугамаар АНУ-ын Гэгээн Барнабасын Гэмтлийн төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, мэдрэлийн мэс засалч Реза Яссари тэргүүтэй тархи нуруу нугасны мэс заслын зочин профессорийн баг  УГТЭ-т ирж ажиллалаа.

     Америкийн зочин профессорын багийнхан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай эмчлүүлэгчид нарийвчилсан үзлэг оношилгоо хийж, эпилепсийн эмгэг голомт авах зэрэг тархи, нурууны мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын багтай хамтран хийж эхлүүлээд байна.

     Мөн ажлын байрны болон танхимын хосолсон сургалтыг зохион байгуулж тус эмнэлгийн мэдрэл, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлсэн.
Энэ удаагийн зочин профессорын багт Эпилепси судлаач, Эпилепсийн эмгэгийн үеийн сэтгэл зүйч эмч нар ирсэн бөгөөд эпилепсийн эмчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч, тэдгээрийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж үзүүлэх чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 13 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11