БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЭХИЙН НОЦТОЙ ХҮНДРЭЛ, ЭХИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


ЭМС-ын 2022 оны А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд эхийн ноцтой хүндрэл, эхийн эндэгдлээс сэргийлэх ээлжит цахим хурлыг 07 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдаж, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, УНТЭ, УГТЭ, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АНЭ, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч нар бүхий 166 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Энэ удаагийн хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, 2020-2024 оны эхний хагас жил”; ЭХЭМҮТ-ийн ДТСТ-ийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Чинзориг “Тохиолдлын танилцуулга”; Орхон аймгийн ЭМГ-ын Хүүхдийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнлхам “Тохиолдлын танилцуулга”; ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч Я.Хишигсүрэн “Жирэмсний хяналтын чанарыг сайжруулах нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
 

 
ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон жирэмсний хяналтын явцад эхийн эрхтэн тогтолцооны эмгэгийг эрт илрүүлж, эмчлэх, ялангуяа, шинж тэмдэггүй бактерурийг эрт илрүүлж, эмчлэх, цаашид, бүлгийн хяналт хийх удирдамж боловсруулж, улсын хэмжээнд нэвтрүүлэх шаардлагатай болохыг онцлов. ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн эрхлэгч Я.Хишигсүрэн жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, иргэдэд зайлшгүй өгч байх зөвлөмжүүд, ЭМС-ын А/262 тоот тушаалын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэн ажиллахын чухлыг анхаарууллаа. Цахим хуралд идэвхтэй оролцсон эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ Өчигдөр
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ Өчигдөр
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна Өчигдөр
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ Өчигдөр
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ Өчигдөр
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО Өчигдөр
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Өчигдөр
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв Өчигдөр
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? Өчигдөр
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана Өчигдөр
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06