БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХӨСҮТ: Энэ жил менингококкын дэгдэлтийн үе болж байна


Налайх дүүрэгт менигококкын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар хүү ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байна. Тиймээс тус өвчний талаар болон урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-өөс өглөө. 

Б.Саруул ХӨСҮТ амбулаторийн тасгийн эрхлэгч: Менингококкын халдвар маш төвөгтэй халдваруудын нэг. Агаар туслаар халддаг нянгийн халдвар байдаг. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурдаг. Үүний улмаас тархины хаван болон халдвар хордлогын шокоор нас барах магадлал маш өндөр өвчинд тооцогддог. Улс даяар хийдэг тандалтын судалгаагаар 5-10 жилийн мөчлөгтэй тус өвчин дэгддэг гэж гарсан. 

2025, 2026 оныг менигококкын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. 3-9 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг.

Өвчлөлийн хэлбэр 2 төрлөөр явагддаг.

1.Тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж буюу ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, огцом халуурах, биеийн байдал мууддаг

2.Арьс дээр өвөрмөц тууралт туурч, халдвар хордлогын шокоор хүндэрдэг. Халдвар хордлогын шокоор хүндэрсэн тохиолдолд бөөрний дээд булчирхайд үхжилт өгсөн тохиолдолд 100 хувийн нас барах эрсдэлтэй. Цахилгаан менигет гэж ярьдаг. Биеийн байдал цагаар биш минутаар хэмжигддэг. 

Налайх дүүрэгт гарсан тохиолдлын хувьд эмчлэх гэж, оношлох гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал нь маш муу нөхцөлд эмч дуудсан. 

Менигококкын өвчний нян бактерийг тээж явж байдаг хүмүүс байдаг. Төвөнх залгиурын улаалттай, үрэвсэлтэй насанд хүрэгчид байдаг. Өөрөө өвдөхгүй, шинж тэмдэггүй халдвараа тараах эрсдэл өндөр байдаг.

Менигококкын халдвараар хөнгөн өвдсөн тохиолдолд 40 хувь нь, халдвар хордлогын шокоор хүнд өвдсөн хүмүүсийн 95-100 хувь нь нас барах эрсдэлтэй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 11 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11